Поп дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нарын зүүн аймгуудад хийх тоглолт амжилттай болж байна
2019/10/24
Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Ж.Алтанцэцэг, МУСТА, поп дива дуучин С.Сэрчмаа нар эх орноо тойрон аялж, хамтарсан тоглолтоо үзэгч фэнүүддээ толилуулаад байгаа билээ.
Авьяаслаг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт баруун аймгуудаас сүр дуулиантайгаар эхэлсэн бол өдгөө зүүн аймгуудын сонсогч, фэнүүд рүүгээ зүглэжээ. Поп дива дуучин Ж.Алтанцэцэг кино, жүжгийн дуунуудаа зонхилон хүргэж байгаа бол Поп дива дуучин С.Сэрчмаа хайрын дуунуудаараа дуунд дуртай Монголчуудынхаа сэтгэлийг огшоож байгаа сурагтай.
Тэдний очсон аймгууд үзэгч ихтэй болж байгаа төдийгүй дараагийн аймгууд өндөр хүлээлттэй байгаа юм. Урлагийн хүмүүст урлагийн заал дүүрэн хүмүүс, үзэгч, сонсогчдод урлагийн алтан тайзыг хэрхэн хөглөж байгаа нь хамгаас чухал байдаг. Тэр ч утгаараа хоёр дуучин маань нэлээн бэлтгэлтэй, тайз, гэрэл, хөгжим гээд бүх зүйлээ сайтар хангаж аяллаа үргэлжлүүлжээ. Дахин хэзээ ч давтагдах нь тодорхойгүй ховорхон тоглолтыг орон нутгийнхаа ард иргэдэд маш амжилттай үзүүлж яваа хоёр уран бүтээлчийнхээ цаашдын аялалд амжилт хүсье.
matilda · 2019/10/24
gerl · 2019/10/24
ene hoer mongold bgaa ymuuu
bold · 2019/10/24
ooo sak