Их сургуулийн багш охидыг хүчирхийлэхийг завджээ
2019/10/25
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилж уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгажээ.
- Тухайлбал, 57 настай, дунд сургуулийн багш ажилтай Э нь сурагчдад давтлага өгөх нэрийдлээр сурагч 17 настай сурагч эрэгтэй Х-г садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан,
- 35 настай их сургуулийн багш ажилтай С нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан удаа дараагийн үйлдлээр 12-16 насны долоон хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэргийг үйлджээ.
Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хараа хяналт сул байгаагийн улмаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бий болж байгаа аж. Дээрх этгээдүүдийг бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан, садар самуунд уруу татсан хэргээр шалгаж байна. Мөн гэмт этгээдүүд хуурамч фэйсбүүк хаяг ашиглах замаар хохирогчтой харилцаа холбоо тогтоож, эцэг, эхээсээ нууцлах талаар ухуулга хийж байсан нь тогтоогджээ.
Хэрэв хүүхдийг цахим орчинд үл таних этгээд садар самуун үйлдэлд уруу татах гэж оролдсон эсхүл таны мэдэх хэн нэгэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй сэжиг таамаг байгаа бол тус хэлтсийн 51-265834 дугаарт залгахыг онцолж байна.