Монголын рок, попын ертөнцөд фэнүүддээ үргэлж шинийг үзүүлж, дуулсан дуу болгон нь хит болдог Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын шинэ клип олны сонорт хүрээд гурав хонож байгаа билээ.

 

 

Ихээхэн хүлээлт үүсгэж цацагдсан "Зүүдний хаалган дээр" дууны клип сонсогчдыг байлдан дагуулаад эхэлжээ. Тодруулбал, Youtube сувагт байршин олонд хүрсэн даруйдаа 46 мянга гаруй үзэгчдийн хүртээл болж, Bold Dorjsuren фэйсбүүк хуудаснаа олон мянган фэнүүдээс нь урмын үгээр тэтгэж басхүү дахин содон уран бүтээл туурвихыг зөвлөөд авав.

 

Мөн дэлхийн өнцөг булан бүрээс 700 гаруй хүн шэйр хийж, бусдадаа нүд чих баясгасан уран бүтээлийг сонирхуулаад байна.

Шинэлэг бүхнийг илэрхийлэгч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхагч та ч гэсэн "Зүүдний хаалган дээр" дууг жаргаж, сонсоод сэтгэгдлээ хуваалцаарай.