Сурагчдаа бөмбөгөөр зоддог тамирын багшид ял оноожээ
2019/10/30
Бага сургуулийн биеийн тамирын багш 5 сая воны торгуул, 8 сарын хорих ял болон 2 жилийн тэнсэн харгалзах ял сонсжээ. Учир нь тэрээр хичээлээс хоцорсон хүүхэд рүү ангийн бусад хүүхдүүдээр бөмбөг шидүүлж, мөн хичээлийн цагаар дэггүйтсэн хүүхдийн толгой руу бөмбөг шидэх, хичээлийн үеэр дүрсгүйтсэн хүүхдүүдийг бөмбөг хадгалах өрөөнд 10 гаруй минут хорьсон гэх мэт байдлаар сурагчдаа дарамталдаг байжээ.
Шүүхээс иргэн А (33 настай)-г “Хүүхдүүдэд боловсрол олгож байгаа багш гэхэд дэндүү хатуу арга ашиглан, хүч хэрэглэсэн. Түүнчлэн хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн” хэмээн буруутгаж дээрх ялыг оноосон байна.
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан