Жүжигчин Золзаяагийн нэрээр олон хүнээс луйвар хийжээ
2019/10/30
"Sound of kiss” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танил болсон жүжигчин Г.Золзаяа “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киноны дүрээр нь хүмүүс илүүтэй таньдаг. Тэрбээр “Маск” продакшны харьяат байж байгаад хамтлагаас гарсан. Түүний талаар олон шуугиантай мэдээлэл гардаг ч сүүлийн үед нам гүмхэн байх болсон. Харин өчигдөр өөрийн цахим хуудастаа нэрийг барьж олон хүнээс мөнгө луйвардсан хэрэг гарсан талаар мэдэгдэж лайв хийсэн юм. Энэ төрлийн гэмт хэрэг цахим орчинд ихээхэн гарч байгаа бөгөөд олны танил хүмүүсийн нэр, зургийг ашиглаж фэйсбүүк хуудас нээж луйвар хийдэг болсон. Гэхдээ энэхүү хэргийг үйлдсэн этгээдийг цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан илрүүлдэг гэдгийг хэн бүхэн мэдэж байх хэрэгтэй биз ээ.