“Армянийн мэдээ” буюу evrazia.org сайтад өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээлэл гарчээ. Өөрөөр хэлбэл, Монгол ОХУ-ын бүрэлдэхүүн болно, энэхүү гэрээнд Ц.Элбэгдорж гарын үсгээ зурсан хэмээн уг сайтад дурьдсан байна. 

 

 

 



Тус сайтад ” Энэ жил Оросын Холбооны улсын бүрэлдэхүүнд Монгол гэсэн субъект нэмэгдэж  магадгүй” хэмээн гарчиглажээ.  Энэ талаарх мэдээллийг тус сайт ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавровын үгнээс иш татсан аж. Гэхдээ энэхүү мэдээллийг Ерөнхийлөгч өөрөө албан ёсоор үгүйсгэлээ. 

Тэрбээр, өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ийм зүйл огтхон ч болоогүй, болох ч үгүй. Энэ бол өмнө нь гарч байсан худал зүйл. Манай улсын зохих албаны байгуулагаас өмнө нь үүнд няцаалт хийж зохих байгууллагад мэдэгдэл ч хүргэж байсан. Иймэрхүү эрүүл хүний зүүдэнд ч оромгүй зүйлээр үг хийх хэрэггүй юм” хэмээн няцаалт хийжээ.