О.Ариунзул: Шударга ёс
2019/11/01
Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Уг хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл тэрбээр давж заалдахаар болсон тухайгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн билээ. Тэгвэл түүний гэргий өөрийн цахим хуудастаа "шударга ёс" хэмээн постолжээ. Үүнийг нь харьсан фэүүд нь "олны танил хүн ийм зүйлд оролдсоноосоо үүдэж уучлалт хүсэх ёстой байтал, шударга ёс нэхлээ хэмээн шүүмжлэв. Цаг хугацаа бүхнийг шүүж харуулах биз ээ.
зочин · 2019/11/02
Гадаад оронд бол ийм хэрэгт доод тал нь 15 жил - тэрнээс дээш бүр бүх насаар нь хорих ялтай байдаг юм байна лээ ш дээ хар тамхи хэрэглэснээ тэгээд зөв гээд байгаа юм уу юун шударга ес гээд байгаан ойлгохгүй байна харин ч бага ял өглөө ш дээ манай хууль зөөлөн хандсан санагдаж байна
Зочин · 2019/11/01
залууст үлгэр дуурайлал болоод явах ёстой хүн тэгэж болохгүй л дээ ялангуяа хар тамхи чи ч тэрийг ойлгох хэрэгтэй 10н жил өгсөн бол ихэнх хүүхдүүд тэтгалзах байсан
Z · 2019/11/01
За би бол хохь нь л гэж хэлнэ дээ, Амархүү олны танил хүн байж ийм болчимгүй алхам хийж байдаг шүүх ямар ч байсан худлаа шүүхгүй ээ зүгээр байсан бол хэн ч яах ч гүй шүү дээ