Банш Батаагийн "гэр дүүрэн охид" /фото/
2019/11/05
"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Д.Баттөмөр бидэнд уран бүтээлээрээ хэдийнээ танил болсон. Гэвч өдгөө тус театраа орхин чөлөөт уран бүтээлч болсон.
Түүнийг “Мөн үү?”, ”Тийм үү?” гэсэн үгийг бидний дунд “брэнд” болтол дэлгэрүүлсэн гэдгийг уншигч та бүхэн андахгүй. Өөрийн бүтээсэн дүрээсээ болж “Банш Батаа” гэх хочийг авсан нэгэн. Анх их сургуулиа төгсөөд “X-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон хоёртой уулзаснаар “Х-түц” хамтлагийн жүжигчин болж байсан. Түүний тоглосон уран бүтээл нь “Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал”, "Ээжээ надтай гэрлээч" зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлд гол дүр бүтээсэн тэрбээр гэр дүүрэн охидтой аз жаргалтай амьдарч байна.
Хүннү · 2019/11/06
Х-түц ч буянтай хамт олон шүү. Олон сайхан жүжигчдийг “хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн” шүү. Аглуу, Батаа, Нарансолонго, Төөдөө нар Х-түцэд байж авяасаа хөгжүүлсэн.