“55” караокен согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно
2014/03/23
Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах “55” караоке Захиргааны хариуцлагын тухай хуулийг удаа дараа зөрчсөн тул Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нийт зургаан удаагийн торгуулийн арга хэмжээ авсан аж. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч М.Мөнхбаярын шийдвэрээр “Үйлс болд” ХХК-ний “55” караокены захирал Б.Энхтулгыг долоо хоног баривчилж, зөрчлөө арилгахыг даалгасан ч одоог хүртэл хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилласаар байгаа аж.
Тиймээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Батбаяр дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчиж, цагийн хуваарь хэтрүүлэн ажилладаг “Үйлс болд” ХХК-ний “55” караокены архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүссэн байна. Мөн үйл ажиллагаа явуулж буй хаягаар нь дахин тусгай зөвшөөрөл олгохгүй байх арга хэмжээг авах Засаг даргадаа хүргүүлжээ.