МУГЖ Ц.Төмөрхуягийг өдгөө танихгүй хүн гэж үгүй. Урлагийн тогоонд өөрийн төрх, ур чадвараа тунхагласан гавьяат жүжигчдийн нэг. Тэрбээр 57 настай ч урлагийн тайзнаасаа буух болоогүй ануухан байна. Одоогоос 39 жилийн өмнө  УБДС-ийн Кино Драмын ангид элсэн орж, найруулагч Г.Доржсамбуу багшийн ангид хувиарлагдан суралцаж төгссөн. Их сургуулиа төгссөн даруйдаа ДУАТ-т жүжигчнээр орж, олон арван тайз, дэлгэцийн бүтээлд тоглосон. Өнгөрсөн онд МУГЖ цол хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ.

Тэрбээр "Жүжигчин хүн тухайн зохиолд тоглох биш ажиллах, жүжиглэх биш амьдрах ёстой" хэмээн шавь нартаа хэлж өөрийн залгамж халаагаа бэлтгэх их үйлсэд зүтгэн яваа. Сити их сургуульд багшлахын зэрэгцээ дэлгэцийн бүтээлд залуустаа туслан тоглосоор байгаа гэнэ.  Зураг түүх болно үлддэг гэдэг түүний их түүхийг өгүүлсэн гэрэл зургаас хүргэе.

О.Ариун