Найруулагч Д.Галбаяр "өгзөг"-ний асуудлыг зөгнөсөн ажээ
2019/11/06
Найруулагч Д.Галбаярыг танихгүй хүн бараг үгүй. Тэрбээр хэд хэдэн инээдмийн кино хийж, олноос чамгүй магтаал авсан нэгэн. Тэгвэл найруулагч Галаа "өгзөг"-ний хэргийг би зөгнөжээ хэмээв.
"Зөгнөсөн ч юм шиг энэ зуны бид бүгдийн бүтээл "Cool Аав" кинон дээр гөбсний асуудал хурцаар хөндөгддөг шүү. За тэгээд тун удахгүй кино маань нээлээ дээ" гэсэн юм.
Өгзөг гэдгийг олон нийт хэдийнээ ойлгож буй биз. ҮХЦ-ийн дарга БНСУ-ын онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөгөнд гар хүрснээс үүдэж нийгэмд шуугианыг дэгдээд байгаа билээ.