Уруулын будаг хамтлагийнхан тайзнаа гарах гэнэ
2019/11/07
Монголын рок попын продюсер Б.Долгионыг танихгүй хүн ховор. Тэрбээр охидын "Уруулын будаг" хамтлагийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн гавьяатай нэгэн. Тэд бол 1999-2005 оны хооронд урлагт нэр сайтай явсан охидын хамтлаг юм. Одоогоос 12 жилийн өмнө ая зохиогч, продюсер Б.Долгионтой УГЗ, сэтгүүлч Ш.Гүрбазар тэднийг уулзуулж байсан түүхтэй аж.
Тус хамтлагийн ахлагч нь Ц.Дэлгэрмаа (Дээгий), гишүүд нь Г.Ичинхорлоо (Ичко), М.Гэрэлтуяа (Гэгээнээ), С.Ганчимэг (Ганаа), хожим н.Энхжаргал (Энжи) нар байсныг уншигчид санаж буй биз ээ. Уруулын будгийнхан өөрсдөө гитар, бөмбөр, даралтат хөгжим дарж, бүгд хоолой сэлгээд ээлжлэн дуулдаг байсан. Тэгвэл тун удахгүй болох нэгэн тоглолтод тэд цуглаж, ая дуугаа өргөхөөр болсон гэнэ шүү. Урлагийн тайзнаа гаралгүй удсан тэднийг фэнүүд нь санасан байлгүй дээ. Тус хамтлагийн "Хүрээ хүүхнүүд" дууг хүмүүс сайн мэддэг.