34 настай ч мөнхийн зургаан настаны төрхөөрөө үлджээ
2019/11/07
Хятадын Сиантао хотын оршин суугч Жу Шенкай насан туршдаа хүүхдийн царай төрхтэйгээ үлджээ. Учир нь тэрбээр зургаан настай байхдаа найзуудын хамтаар гудамжинд явж байхад нэг хүү түүнийг толгой руу нь чулуугаар цохьжээ.
Энэ үед түүний толгойноос цус гараагүй бөгөөд мэдэгдэхүйц гэмтэл анзаарагдаагүй аж. Харин гурван өдрийн турш халуурчээ. Үүнээс хойш нэлээд хэдэн жилийн дараа л Жугийн гэр бүл түүнд ямар нэг зүйл болохгүй байгааг анзаарав.
Гэнэтийн бэртэлийн дараа эцэг эх нь хүүгээ эмнэлэгт үзүүлсэн бөгөөд эмч нар тархинд нь цусны бүлэгнэл болсныг оношилж, түүнд мэс засал хийжээ. Бүх зүйл сайхан болсон ч гурван жилийн дараа хамаатан садан нь хүүхдээ үе тэнгийнхнээсээ эрс ялгаатай болж байгааг анзаарав.
Түүний бие бялдарын хөгжил үеийнхнээсээ хоцорч байгаа мэт санагдаж, эцэг эх нь Жуг дахин эмчид үзүүлэв. Энэ удаад гэмтэл нь илүү ноцтой үр дагавартай болох нь тогтоогдсон бөгөөд гипофиз булчирхайгаар өвдөж, өсөлтийн гормон хангалттай ялгарч чадахгүй байгааг олж мэджээ.
Энэ шалтгаанаар тэрбээр 34 нас хүрсэн ч зургаан настай хүүхдийн биетэй хэвээр үлджээ. Түүний гадаад төрх өөрчлөгдөхгүй, биеийн өндөр нь хүүхэд байсан шиг хэвээр, хоолойны өнгө нь ч бага насны хүүхэд шиг хэвээр үлджээ. Үе тэнгийнхэн нь хөгширсөн ч Жу залуу хэвээр байсан нь түүнд маш их уйтгар гунигтай зүйлийн нэг болов. Учир нь тэрбээр хэзээ ч гэр бүл, үр хүүхэдтэй болж чадахгүй юм.