Нийгмийн даатгал, татвар нэрийн дор иргэдээ шулсаар байх уу
2019/11/08
Нийгмийн даатгалын шимтгэл 2019 он гарангуут нэг хувиар нэмэгдсэн. Тэгвэл ирэх онд мөн дахин 1 хувиар шимтгэлийг нэмэхээр болжээ.
Монгол улсын Засгийн газар олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан билээ. Уг сан нь нийгмийн даатгалын шимтгэлийг сайжруулж, сангийн алдагдлыг нөхөх шаардлагыг тавьсан юм. Тодруулбал, өнгөрсөн 2018 онд нийгмийн даатгалын санд 500 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тиймээс энэхүү алгадлыг нөхөхөөр шат дараатай арга хэмжээ авч байгаа аж.
Тухайлбал,
-Сүүлийн 3 жил нийгмийн даатгалын шимтгэлийг 1-1,5 хувиар нэмэгдүүлэх,
-Тэтгэврийн насыг 6 сараар нэмсэн,
-Тэтгэвэрийн доод хязгаарыг байхгүй болгосон.
Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж 25 хувь болж нэмэгдэх юм байна. Үүний 13 хувь нь ажил олгогч, 12 хувийг ажилтан төлнө. Уг 25 хувиас 18 хувь нь нийгмийн даатгалын алдагдлын санд орно. Ингэхээр бид цаг наргүй ажиллаж олсон мөнгөнийхөө 18 хувийг нийгмийн даатгалын алдагдал нэрээр улсад луйвардуулах нь бололтой.
Монголчуудын өнөөгийн цалингийн дундаж бодит амьдрал дээр 600 мянган төгрөгөөс хэтэрч чадахгүй байхад ийнхүү нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь хэр оновчтой, зөв шийдэл вэ?
Угтаа бол энэ шимтгэлээ бид тэтгэвэрт гарахдаа авах зарчмаар төлж буй. Хоёр дахин илүү төлөөд байгаагийн ашиг ирээдүйд гарч чадна гэдэгт итгэлтэй бус байна. Учир нь өнөөгийн тэтгэвэр авч байгаа хөгшчүүлийн таван цаас нь даралтны эмээ аваад уучих хэмжээнд ч хүрэлцэхгүй байгаа. Одоо алдагдалтай байгаа нийгмийн даатгалын сан арвижна гэж үү? Ийм байхад бид өнөөдөр 2 дахин нэмэгдүүлсэн шимтгэл татвар төлөх хэрэг байна уу!!!
Нас ахиад тэтгэвэрээ авна гэсэн итгэл найдвар жил ирэх тусам бүдгэрч бүрхэг болж байна. Хэзээ ч үр шимийг нь хүртэхгүй НДШ төлж, үхэн үхтэлээ өр зээл төлж, үр хүүхэддээ өр зээл л үлдээх гунигт түүх бий болж байна.
Түүнээс гадна төрийн өндөр албан тушаалтнууд даатгал нэрээр сонгуулийн мөнгөө хийдэг болсон. Харин иргэдээс татвар хэлбэрээр цугларсан мөнгийг сонгуулийн сурталчилгаа гэх мэт өөрсдийн эрх ашигт хамааралтай зүйлд зарцуулах ардчилсан нийгмийг иргэд л лав хүсээгүй байлтай.
зочин · 2019/11/11
би 45 настай намайг тэтгэвэр тогтоолгоход улс надад тэтгэвэрийн мөнгө өгөх бололцоогүй гэсэн хариулт сонсох юм байна л даа
ЗОЧИН · 2019/11/11
МИНИЙ ЭЦЭГ 5 ХАН САР ТЭТГЭВРЭЭ АВААД БУРХНЫ ОРОНД ОЧИЖ БАЙСАН. БАС ОДОО Ч БИД ТЭР Л ЗАМААР ГЭЛДЭРЧ БАЙНА. ОДОО БОЛСОН ЮМ БИШҮҮ. БИД ТА НАР ШИГ АВЛИГАЧИД БИШ. ШУДАРГА ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ АМЬДАРДАГ. ЯАГААД ТЭР УНДАРМАА АВГАЙГААР НД ХӨРӨНГИЙГ ТӨЛҮҮЛЭХГҮЙ ЗҮГЭЭР ЯВУУЛААД БДАГ ЮМ. ТА НАР ЦУГ ХҮРТСЭН ЮМУУ. ОДОО ҮНЭХЭЭР ХЭМЖЭЭ ТУЛСАН ШҮҮ. БАГАХАН ДАРЛААРАЙ. ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ ШҮҮ.
Bankind hadgal · 2019/11/09
Nd-d tuluh munguu bankind hadgaluul. Tetgevert garaad ter munguniihuu huugeer l amidrana duu.
Уншигч · 2019/11/08
Монголчууд ардчилсан нийгэмд биш боолын нийгэмд амьдарч байна.
харамсалтай · 2019/11/08
60 хүрэхгүй нас барвад НД ын мөнгө улсын орлого болдог. ЯАХААРАА насаараа хөдөлмөрлөж, хуримтлуулсан мөнгийг гэр бүлийн гишүүдэд нь өгдөггүй юм вэ? ЯАХААРАА НДШ төлдөг, төрийн хүмүүс нь луйвар хийж байдаг юм вэ? ҮХСЭН хүн үг хэлэх биш гэж хуримтлуулсан мөнгийг нь төр нэртэй луйварчид авах ёстой юм вэ??? БОЛОХГҮЙ тэмцэе
ЗОЧИН · 2019/11/08
ЮМАНД ХЭМЖЭЭ ХЯЗГААР ГЭЖ БАЙДАГ ШҮҮ. МОНГОЛЧУУД УГ НЬ ИХ ТАЙВАН АЯДУУ ХҮМҮҮС БАЙСАН. ОДОО БОЛ ҮГҮЙ БОЛЖЭЭ. ЭНЭ БОЛ ЭНЭ ТӨР ЗАСГИЙН ГАХАЙХУУДААС Л БОЛЖ БАЙНА.
ЗОЧИН · 2019/11/08
Насаараа НД төлчихөөд нөгөө мөнгө нь ч өсдөггүй, зарим нэг нь хүртэж чадахгүй ухэх зэрэг хэтэрхий ард түмнээ шулж байгаа юм бишүү. Гэтэл тэр НД-ын хөрөнгийг өсгөхийн оронд нөгөө бах мэлхий нь хөрөнгийг нь Ундармаа авгайд авлигадаж өгчихөөд ичих ч үгүй бас дахин жагсаалтаар УИХ-ын гишүүн болох тохироогоо хийгээд явж бна. Сонгуулиар талхны мөнгөөр амьдарлаа арилжаалахаа одоо зогсоох хэрэгтэй.
Зочин · 2019/11/08
Улсад 30-40 жил ажиллачи хаад бүтэн 1 жил тэтгэвэр авч чадалгүй үхэж байгаа хүн зөндөө байна.Юун даатгалын сангийн алдагдал вэ? Харин тэтгэврээ эдэлж чадалгүй өнгөрч байгаа эдгээр хүмүүсийн алдагдлыг тооцож ар гэрийнхэнд нь нөхөж олгодог байх ёстой.
Зочин · 2019/11/08
Нийгмийн даатгал яахаараа алдагдалтай байдаг байнаа. Монголчууд бид нийгмийн даатгалын шимтгэл төлж төлж түүнийхээ үр шимийг хүртэж чадалгүй хавдраар үхчихээд байхад НД сан д харин ашигтай баймаар юм.
bat · 2019/11/08
Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо