Дандар баатрын нэрийг ашиглан ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдлээ зогсоо
2019/11/15
Аавыгаа дагуулаад Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө санхүүг нь шийдэж өгсөн, Монгол кино нэгтгэлийн бүтээл өвөөгийн маань тухай " Бууны сумыг буцааж болдоггүй" кино нээлтэнд хүрэлцэн ирлээ.
Тайзан дээр уран бүтээлчид урин залагдсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх гарч ирэн талархлын мэндчилгээ дэвшүүллээ. Харин дараа нь Монгол Улсын иргэн ТӨМӨР овогтой ДАШДЭНДЭВ-ийг Дандарын хүү, Сүндэрьяа гэх охиныг зээ охин нь хэмээн танилцууллаа.
Таминь ээ, Үнэн гэж байдаг бол өгөөч, үзчихээд өгье гэдгийн л үлгэр боллоо доо.
Төмөр овогтой ДАШДЭНДЭВ нь өөрийгөө яаж төрийн өндөрлөгт Дандарын хүү гэдгээ итгүүлсэн юм бол?! Өөрийн эцэг болох ТӨМӨР гэж хүнийг хааш хийвээ?!
Сүндэрьяа гэх охин өөрийн олон өвөөгөө хааш нь хийчихээд миний өвөөгөөр овоглож чадаж байгаа юм бол доо?! Амбиц байж болно, худалч байж болохгүй л дээ!!! Өөрийн өндөр өвөө Түвдэн гэх ӨВӨӨГӨӨСӨӨ ИЧЭЭД Монголчуудын бахархал болсон Дандарын нэрийг зээлдэж, Монгол ардын намын батлах гардаж зогссон, чиний үнэн төрхийг баримттайгаар дэлгэнээ!!!
Дээрх 2 хүн бие биентэйгээ огт холбоо хамааралгүй хэрнээ нэг нь хүү, нөгөө нь зээ болж жүжиглэх нь хэнд хэрэгтэй болоод хэний найруулгаар ингэж хийгдсэнийг таашгүй!!!
Бид өвөг дээдсээ хэзээ ч шүүхгүй, хэнийг ч үгүйсгэж байсангүй ээ, гагцхүү үнэн ГАНЦ Л БАЙДАГ бөгөөд шалгуур нь зөвхөн цаг хугацаа байдаг хойно доо. Харин аавыгаа өрөвдлөө, хайрлалаа. Өдий 80 орчим жил наслахдаа Домогт баатар Дандар аавынхаа нэрийг л сэвтүүлэхгүй юмсан гэж амьдарч ирснийг нь хүүхдүүд бид нар мэднээ. Өлгийд нь өлгийдүүлж, өвөр дээр нь эрхэлж өссөн аавынхаа өмнөөс зүрх минь зурагдан гомдож суулаа.
Монгол Улсын архивын лавлагаагаар төрсөн он цагаасаа Дандар аавтай, Юндэн ээжтэй миний аавын өнөөдөр сэтгэл нь хичнээн эмзэглэсэн болоо?!
Хүнийг өвөг дээдэсгүй, удам сударгүй болгож, хэн дуртай нь хэнээр ч хамаагүй овоглож, дураараа түүхийг зохиож болдог болсон цаг юм уу даа!
Би эцгийнхээ овгийг хэзээ ч сольж чадахгүй, миний аав ч аавынхаа овгийг хэзээ ч өөрчилж чадахгүй. Харин Монголын нийт ард түмний бахархал болсон миний өвөө Дандарын нэр хүндийг ашиглаж, ХҮМҮҮС ашиг хонжоо олж, өөрсөддөө наах гэж байгаа бол ТА НАРТ ТИЙМ БОЛОМЖ ХЭЗЭЭ Ч АХИЖ ОЛДОХГҮЙ гэдгийг ХАРИУЦЛАГАТАЙ ХЭЛЬЕ!!!
Ач охин Гангамөрөн
Зочин · 2019/11/15
Зочин · 2019/11/15
Энэ кино миног хийж байхад чи яагаад таг чиг байсан юм бэ, яагаад чи аавыгаа энэ киноны нээлтэн дээр аваад очиж болоогүй юм бэ,энэ хүмүүс үнэхээр худал хуурмаг зүйл хийж байгаа бол чи нэг мөсөн бүх худал хуурмагийг нь дэлгээдэхээчээ, чиний овог хэн юм бэ Гангамөрөөн?