Би эхнэрээсээ салахаар шийдчихээд л байж байна
2019/11/20
Би 24 настай. Эхнэртэйгээ 18тайдаа танилцаад 21тэй аав ээж болоод 1 хүүхэдтэй болсон. Эхнэр бид 2-н хооронд араар тавилт, архи дарс гээд нээх том асуудал байхгүй. Гэхдээ бүр огт таарахгүй, санаа нийлэхгүй юмаа.
Миний сонирхол хобби түүний сонирхол хобби эрс тэрс ялгаатай. Бүр яагаад ч үзэл бодол таарахгүй огт санаа нийлэхгүй. Би өөрөө романтик тийм гоё адал явдалтай гоё залуу хүмүүс юм чинь гоё сайхан үгсийг бие биедээ хэлж санаж барьснаа хэлээд энгэрт маань наалдаад эрхэлдэг байгаасай гэж хүсдэг юм.
Эхнэрт тийм юм байхгүй аймар дотогшоо бас хэнэггүй тийм мэдрэмжгүй эрэгтэйлэг. Тэгээд хүнд урмын үг хэлэхгүй байж үргэлж болж бүтэхгүй юмыг маань ярина. Сексийн тал дээр бүүр таг би аль болох ярилцаад гоё байх гэж гоё байлгах гэж хичээдэг. Хамт порно үзэж хүртэл үзсэн. Тэгсэн ч дээшээ харж хэвтэхээс өөр юмгүй. Хүнийг тэврээд үнсэнэ гэж байхгүй.
Бас 7хон хоног амарч байхад хүчээр шахуу 2,3 удаа л секс хийнэ. Энэ байдлыг нь би өөрчлөх гэж бүх аргаар үзээд барсангүй ажил руу хүргэлтийн цэцэг явуулж үзлээ баярлаж байгаа ч юмгүй. Гоё сайхан үгс хэлж үзлээ худлаа санагдаж байна нтр. Бас манай гэрийхнийг үл тоодог. Аав ээж маань залгаж барихаар утсаа авдаггүй. Бас хадам гэдэг заваан үгийг үргэлж урд нь залгаж дуудна. Ядаж байхад би уурхайд ажилладаг болхоор сард 7 хоног л амардаг. Ажилдаа 14 хоноод 7 амардаг. Хүнд ажил хийдэг болхоор их ядардаг. Тэгээл гэртээ ирэхээр тоож байгаа ч юмгүй ямар ч халамжгүй.
Би одоо салахаар шийдчихээд л байж байна даа. Угаасаа надад хайргүй болоол ингэж ханддаг байлгүй. Угаасаа хоорондоо таарахгүй хүмүүс гэж байдаг юм байна. Залуусдаа хандаж хэлэхэд яг таг бие биенээ таньж мэдээд үнэхээр сэтгэл нийлнэ гэсэн хүнтэйгээ суугаарай.
M · 2019/11/24
hairan tsag. Salaaach. Hairgun bn. hugshirhuur buuur shijgin sanagdana. Sal
мэдрэмж,ухаан 2 өөр асуудал · 2019/11/24
мэдрэмжгүй байх бол өөр хэрэг,ухаан муутай бол хэцүү хэрэг хадам ч бай аав ээжийг нь хүндлэхгүй байдаг маш муу хүмүүжилийн алдаа түүнийгээ засах хэрэгтэй,их дотогшоо хүн хүнтэй ойлголцох,хамтран ажиллах амьдрахад хэцүү ч чамд хайртай бол алдаагаа дор нь засаад уйчлалт гуйх хэрэгтэй тиим биш бол өөрийхөөрөө зүтгэсээр байна ухаарахгүй
Зочин · 2019/11/22
Зочин · 2019/11/21
Эмэгтэй хүн 40 дөхөж байж секст дуртай болдог юмаа. Одоохондоо эхнэр чинь нялхаараа байна. Ийм насан дээр чиний хүсэж байгаа шиг галзуу сексчин байна гэж байхгүй шд.
Зочин · 2019/11/21
Зочин · 2019/11/20
Чиний зовлонг би ойлгохгүй гэхдээ чиний бичсэнээр танай эхнэр муу хүн бишээ юун салах энэ бичсэнээ өөрт нь харуул үзүүл зөв эргэлт ирнэ харж л байгаарай
Зочин · 2019/11/20
Чи хүүхэд насан дээрээ байна. Чиний насан дээр бусдыг ойлгох, амьдралыг ухаарах хэцүү. Нас тогтоод ирэхээр бүх юм аяндаа цэгцэрдэг юм даа.
Зочин · 2019/11/20
Ertxen salsan deer.teneg xund tsagaa urex xereggui