Ачааны машины хамгийн дур булаам жолооч бүсгүй
2019/11/25
Рино Сасаки гэдэг энэ бүсгүй бол ачааны машины жолоочийн охин. Түүний хувьд аавынхаа мэргэжлийг өвлөн авна гэж огт бодож байгаагүй ч долоон жилийн өмнө эцэг нь гэнэт хүндээр өвдсөнөөр ачааны том машин барьж ажлыг нь үргэлжлүүлэхээр болжээ.
Одоо 21 настай Рино өмнө нь бүжгийн багшаар ажиллаж байсан ч гэрийнхээ өмнө хариуцлага хүлээхээр том машины жолооч болсон. Гэсэн ч тэрбээр хайртай мэргэжлээсээ татгалзан жолооч болсондоо огт харамсдаггүй аж.
Зочин · 2019/11/26