Б.Гарамгайбаатарыг шүүхэд дуудах бололтой
2019/11/28
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг шүүхэд дахин дуудах бололтой. Тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон нарын хамт Хөгжлийн банкны хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдож байсан билээ. Харамсалтай нь, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар уг хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин хэргийг шалгаж байсан АТГ-аас төрд учирсан хохирлыг барагдуулж, завшсан мөнгийг нөхөн төлүүлэх хүсэлт прокурорын байгууллагад гаргажээ. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгож, холбогдогч нар ялгүй үлдсэн ч төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ёстой гэж үзсэн байна.
Энэ дагуу прокурорын байгууллагаас АТГ-ын хүсэлтийг үндэслэн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар зэхэж буйг эх сурвалж хэлэв. Б.Гарамгайбаатарын эзэмшдэг “Монроуд” компани нь 2012 онд Архангай аймгийн Тариат сумын нутаг Халзанбүргэдэйгээс Завханы Их-Уул сумын Солонготын даваа хүртэл хатуу хучилттай 100 км зам тавих тендерт шалгарсан байдаг. Улмаар энэ ажлыг хийхэд 37.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж төсөвлөсөн ч жилийн дараа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж шилжүүлжээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас “Монроуд” компани руу 46.3 тэрбум төгрөг шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.
Өнөөдөр сонин
matilda · 2019/11/28
Хүннү · 2019/11/28
Улсын мөнгө идсэн хүний хэрэт хөөн хэлцэх хугацаа дууссан гэж юугаа хуцаад байгаа юм. Ямарч байсан хөрөнгийг нь хураагаад улс мөнгөө авах хэрэгтэй. Тэгсний дараа тэдний гэр бүл, ойр дотны хүмүүст нь гадаад паспорт бүү олго. “Зөвхөн монголдоо” гэсэн үг. Тэднийг шоронд хийх хэрэггүй.
H · 2019/11/28
Avilgalchin oims aayaa govialtain gishuun
H · 2019/11/28
Ayagiin hoon heleltseh hugatsaa mongold gai bolj bna avilgachin aaya
irgen · 2019/11/28
huuh helelceh hugacaa gej yu baih be!!!!bushuuhan shyyj erh medlee ashiglan ulsaa hudaldsan nuhdiig shorond hiih heregtei!!!ene nuhdiig haacail baigaa hyamdorjtoi ne hamt shyyh heregtei!!!!huul zavhruulj ulsaa hudaldsan nuhdiig huuli yarij shyyne gej baihgyi!!!!gem buruutai uchir shyyj gesgeel yzyylj shiitgeh ne zuv bishyy
Зочин · 2019/11/28
энэ мэт новшнуудыг шоронд хийчихэж чадахгүй монголын төр даанч арчаагүй юм аа
Энэ саарал толгойт · 2019/11/28
Энэ муу саарал толгойлсон пзда дандаа идэж уусан хэрэгт холбогдох юм аа. Ийм юмнуудаас болж Монголын амьдрал ямар байна даа. Зүгээр л шоронд нь хий. Өөр юу ярих юм