A-Cappellа хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од: Эхнэртээ базуулсан эр хүн гэж байдаггүй
2019/12/06
Нэгэн үе сонсогчдоо "Хэзээ", "Сайн уу хонгор минь" зэрэг дуунуудаар догдлуулж байсан A-Capella хамтлагийн залуус уран бүтээлээсээ хөндийрөөд нэлээдгүй хэдэн жилийг ардаа үджээ. Хамтлагийн залуус хувийн амьдралын зам мөрөө хөөсөн. Хамтлагийн гишүүн, дуучин Ц.Мөнх-Од буюу Доко өөрөөсөө дүү эмэгтэйг заяаны ханиараа сонгосон гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Тэгвэл түүний жүжигчин, загвар өмсөгч гэргийг МҮОНТВ-ийн "Хамгийн азтай үе" олон ангит уран сайхны кинонд тоглосоноор нь залуус сайн танина. Тэрбээр өмнө нь Захирагч Зий, Админ Зий, Тоглоомын дүрэм, Хамгийн хөөрхөн охин зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож байсан удаатай.
Хосууд нэг охинтой бөгөөд гадуур хамтдаа явж олны харцыг нээх булаахыг хүсдэг гэлцдэг. Тэгвэл дууч залуу өдгөө багш болсон бөгөөд өөрийн цахим хуудаснаа "Эхнэртээ базуулсан эр хүн гэж байдаггүй юм. Эхнэрийгээ хүндэлдэг, хайрладаг, халамжилдаг эр гэж байдаг юм" хэмээжээ.
Зочин · 2019/12/06