Судлаачид хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хориотой эм бэлдмэл хэрэглэж байгааг, хүний биед сөрөг нөлөөтэй болохыг баталчихсан эрин үед бид амьдарч байна. Өнөөдөр сүлжээний бизнес гэгдээд байгаа  “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх маш олон бодисууд байгааг тогтоосон байдаг.

Өнөөдөр энэхүү сүлжээний улмаас олон хүн  эрүүл мэнд, мөнгөөр хохироод байгаа билээ.   Тийм ч учраас  Хербалайф  хэмээх энэхүү пирамидын луйварыг  олон улсад хориглоод байгаа. Өөрөөр хэлбэл  Хербалайф нь  пирамидын луйвар болох нь ч батлагдсан бөгөөд пирамидын бизнес нь  өөрөө хэрэглээд хохирсон ч бай хамаагүй мөнгө олохын тулд дараагийн хүмүүсээ ямар ч аргаар хамаагүй элсүүлдэг. Богино хугацаанд их ашиг олох л зорилготой мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс  ялгаагүй  луйвар юм.  http://www.herbalifepyramidscheme.com/  сайтад Хербалайф нь ашгийн төлөөх пирамид хэлбэр бүхий  сүлжээ гэдгийг хэлээд тайлбарлаад өгсөн баримт нотолгоо жишээнүүд хангалттай байна.  

Үүнээс чухал эмзэглүүлэхээр зүйл бол  хэрэглэгчдийн  эрүүл мэнд юм.  Тухайлбал  Хербалайфыг гурван сар хэрэглэсэн бүсгүй  биедээ гарсан өөрчлөлтийг хэлж, сэрэмжлүүлсэн байгаа юм.  

Бичлэгт гарч байгаа бүсгүйг Стелла Чуа гэдэг бөгөөд  3 сарын турш хэрэглэхэд  хүссэн хэмжээндээ хүртэл турсан байна. Үүндээ сэтгэл хангалуун байсан ч бүсгүйн  арьс нь  биржгэр болохын  зэрэгцээ амархан ядардаг болсон байна. Тэрбээр Хербалайфыг хэтэрхий их сурталчилж,   сөрөг талыг нь гаргахгүй  байсан болохоор  итгээд хэрэглэсэн боловч сөрөг үр дүн гарсан болохоор  өөрийнхөө туршлагыг хуваалцсан нь энэ.

Гэхдээ олон улсад  эрүүл мэндээрээ хохирсон хүн маш олон байгаа бөгөөд  эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөтэй гэдгийг дараах байдлаас харж болно. http://herbalife-bad-effects.blogspot.com/  сайтад  Хербалайфын сөрөг талыг ийнхүү бичжээ.  

Хөөлгөдөг:  Дотор эрхтэнг зурагт үзүүлсэн шиг их хэмжээгээр хөөлгөдөг.  Тиймээс “Herbalife”-ийн дийлэнх бүтээгдэхүүн ингэж хөөлгөдөг бөгөөд  хэрэглэж байсан үеэ  хэрэглэхгүй байгаа үетэйгээ харьцуулаад бодоод үзэхэд л хангалттай.

 

 

 

Ам цангадаг: Зарим төрлийн цай нь ам цангуулж, хуурайшуулдаг.  Детокс бүтээгдэхүүн нь ам ихээр цангуулдаг тул тэр хэмжээгээрээ  шингэн их хэрэглэхийг  шаарддаг.

Зүрхний хэм алдуулдаг: Хербалайфын бүтээгдэхүүнүүд нь  кофейн агуулдаг бөгөөд энэ нь зүрхний хэм алдагдуулдаг.  Хербалайфын бүтээгдэхүүнүүдээс цайнд кофейн ихээр агуулдаг бөгөөд  цайг тогтмол ууснаар  зүрхний  судас нарийсдаг.

Гэдэс, ходоод хямрах, толгой  өвдөх:  Хербалайфын бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлж байгаа ихэнх хүний дотор муухайрах,  толгой эргэх, толгой өвдөх,  ханиад хүрэх,  өвчин амархан тусах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Гэвч  Хербалайфын  пирамидын  луйварт нэгэнт орсон нөхдүүд : Биед чинь олон жил хуримтлагдсан хор гадагшлахдаа ингэдэг юмаа.  Бүтээгдэхүүнээ  үргэлжлүүлж хэрэглээрэй л гэдэг.  Үнэн хэрэгтээ таны бие  хорыг хүлээж авахгүй, гадагшлуулахыг хүсэж байгаа дохио юм.  

Шээсэнд  үнэр орох, хөлс ихээр гарах: Биеэс хор гадагшилж байгаа  гэж тайлбарладаг ч  энэ нь  таны биед тохирохгүй гэдгийг илэрхийлж байгаа нэг хэлбэр

Харшил өгч, хамар битүүрнэ:  Загасны тостой ихэнх бүтээгдэхүүнээс хэрэглэгчид харшил өгсөн байдаг. Үүний улмаас  хамар нь битүүрч, харшил өгөхийн  зэрэгцээ  арьс, амьсгалын  замын эртхэн  гэмтдэг.  

Тэжээлийн дутагдал:  Зөв хоололтын  клуб гэж байдаг.  Тэдгээр нь  коктейль уугаад л хоол болно гэдэг ч үнэндээ хүн өөрт хэрэгтэй шим тэжээлийг  хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс бус хоол хүнснээс авах ёстой.   Тиймээс тэжээлийн дутагдалд ордог бөгөөд үүний улмаас ядрах, цөнхийх зэрэг олон сөрөг нөлөө гарах болно.  

Донтуулдаг: Найрлагандаа донтуулагч, сэргээгч агуулсан байдаг бөгөөд  энэ нь  бүтээгдэхүүнийг дахин хэрэглүүлэх бизнесийн  явуургүй аргын нэг.   

Хөл хавагнуулдаг: Хербалайфын найралгад орсон зарим бүтээгдэхүүн нь  харшил өгдөг бөгөөд  хөл болон бие хавагнуулдаг.

Ходоодны хүчлийг ихэсгэдэг: Cell U Loss бүтээгдэхүүн хамгийн ихээр ходооны хүчлийг ялгаруулдаг.  Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэсэн ихэнх хэрэглэгчдын дотор хямарч, ходоодны хүчил ихэссэн байдаг.  

Жирэмслэлт: Жирэмсэн болохыг  хүссэн бүсгүйчүүдийн биеийн дархлааг эвддэг. Өөрөөр хэлбэл сульдаа жирэмсэн болно гэсэн үг. Жирэмсэн эмэгтэй хэрэглэсэн тохиолдолд ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Хөхүүл эхчүүд  өөрийгөө болон хүүхдээ давхар хордуулж байгаа хэрэг.

Арьс биржрүүтэх, үс унах: Ийм тохиолдол ихээр гардаг бөгөөд үүнийг сүлжээний бизнесээ сурталагчид эд эсийн хэмжээнд хүртэл нөлөөлж байна гэж ирээд л магтана. Үнэн хэрэгтээ бүтээгдэхүүн биед хор болж байгааг шууд илтгэж байгаа хэрэг юм.  

Хоолонд дургүй болох:  Дан Хербалайфын бүтээгдэхүүнийг хэрэглээд сарын  дараа  жимс, жимсгэнэ, хоол идэхэд дотор муухайрч, өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүнээс харшил өгдөг. Ингэснээр хүн өмнө нь иддэг байсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй болж улмаар    Хербалайфын бүтээгдэхүүнд донтохоос өөр аргагүйд хүрдэг.  

Таргалуулдаг:  Бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болихоор  эргээд маш хурдан таргалуулдаг.  

Ийм сөрөг нөлөө гарах шалтгаан нь Хербалайфын бүтээгдэхүүнүүд  кофейн, хар тугалга, шинжилгээгээр батлагдаж, нотлогдоогүй эм болон эмийн ургамал найрлагад нь орсон байдаг талаар http://www.ehow.com/facts_4963945_what-dangers-herbalife.html сайтад бичжээ.  

Херфалайб хэмээх энэхүү биологийн идэвхит бүтээгдэхүүнийг 1000 хүн тутмын 900 тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснийг бүртгэжээ. Тодруулбал, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага Америкт  судалгаа хийхэд биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэдэг 10 000 хүн тутмын 2500 нь эрүүл мэндээрээ хохирч, 100 гаруй хүн нь нас барсан тохиолдол илэрчээ. “Неrbalifе”-ын зарим бүтээгдэхүүн эфедриний орцтой байдаг. Эфедриний орцтой биологийн идэвхит бүтээгдэхүүн нь бусад бэлдмэлээсээ хохирогчоороо тэргүүлж 1000 хүн тутмын 900 тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснийг бүртгэжээ.

Ийм л  хорыг өнөөдөр Монголчууд өндөр үнээр худалдан авч байна. Хэрэглэх эсэх нь таны сонголт.  Гэхдээ Эд баялгаа алдвал багыг алдсанд тооц, нэр төрөө алдвал багыг алдсанд тооц, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэдэг үгийг санаарай.  

Бид дараагийн цувралаар аль улсуудад яагаад хориглосон талаар  болон  Монголын хэрэглэгч хэрхэн хохироч, өнөөдөр байдал ямар байгааг хүргэх  болно. 

А.Баярмаа