Мисс Б.Бадамцэцэг: Ээж байх хамгийн хэцүү бөгөөд хамгийн аз жаргалтай ажил
2019/12/08
“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс Б.Бадамцэцэг анх “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан нэгэн. Тэрбээр “Ану хатан”, “Валентины захидал”, "Аз жаргалын шок", "Анирлагч" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосноор нь үзэгчид илүү таних болсон. Жүжигчин, Мисс бүсгүй ЭМШУИС-ийн нүүр, ам судлалын сургуулийг төгссөн бөгөөд өдгөө шүдний эмчээр ажилладаг.
Мисс Б.Бадамцэцэг хоёр дахь үрээ төрүүлж, бүл нэмээд удаагүй байгаа билээ. "Ээж байх хамгийн хэцүү бөгөөд хамгийн аз жаргалтай ажил юм. Намайг юм идэж байхад яагаад хараад суугаад байдаг. Тариа хийлгэхэд минь яагаад харж чадахгүй гараад явчихдагийг, Хаа нэгтээ явахад минь яагаад 30 минут болгонд залгадаг байсныг
Анги дээрээ ажил дээр юу болсон тухай асуудагийг Өөрөө ээж болоод л ойлгох шиг Хааяа ч буцаад ээжийн жоохон охин болмоор санагддаг шүү. Ээж шигээ л ээж байхсан даа. Ээждээ хайртай шүү бас хүүхдүүддээ хайртай шүү" хэмээжээ.