Төрийн банкны захирлуудад ял оноожээ
2019/12/10
Төрийн банкны захирал Д.Баярсайханыг 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг зургаан сарын хугацаатай олгосон.
Зээлийн эргэн төлөгдөх хугацаа дууссан ч төлөөгүй. Дээрх зээлийг олгохдоо Төрийн банкны захирал Д.Баярсайхан Банкны тухай болон бусад хууль зөрчсөн хэмээн буруутгагдаж, Тагнуулын байгууллагад шалгагдаад байсан билээ.
Энэхүү хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.
Мөн шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.
Түүнчлэн Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Л.Чинбатыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Д.Ганбаатарыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, М.Болортуяаг 120.000.000 төгрөгөөр торгож, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноожээ.
ЧИ ЛУЙВАРЧИН БАЙНА ЧИ БИЗНЭСМЭН БИШ БАЙНА... · 2019/12/10
тэнгэр тэнэгүүд минь ээ мөнгөө хурааж ав мөнгө ард түмнээс дээрэмдсэн мөнгөө хурааж ав юун хорин жил юун гучин жил энэ шүүхийн тогтолцоог бүрэн өөрчил малнууд аа малаа мал халтмаа царайлсан баттулгаа системээ өөрчлөө энэмууг гучин жил суулгаад хэнд ашигтай юм бээээээ монэгол орны бүхэлдээ тэнэгээр дүүрцэн бааснууд аа
зочин · 2019/12/10
толойг нь илээл гаргаж байгаан бусуу
зочин · 2019/12/10
20 тэр бумаа тэгээд яаахийн
зочин · 2019/12/10
Хөрөнгийг нь хураа модны хоёрын тэнд есөн давхар хичнээн ч орон сууцны барилга бариулаад байсан гэх мэт зөндөө л юм гарна даа сайн шалга дутуу байна.
Зочин · 2019/12/10
жирийн иргэн 5-н оронтой тоотой мөнгө авахад 10-н жилийн ял өгдөг хэрнээ энэ юу гэсэн үг вэ маш шудрага бус байна аа 20жил өгөх хэрэгтэй