Ах дүү байсан хөгийн хар новш ар хударгаар эхнэр рүү байнга чат бичиж толгойг нь эргүүлж байж
2019/12/10
Сайн байцгаан уу нэрийг минь нууцлаарай. Би эхнэртэйгээ танилцаад 18 жил, хамт амьдраад 3 сайхан хүүхэдтэй хэнээс дутахгүй сайхан амьдарч байна.
Би амьдралынхаа төлөө үр хүүхдийнхээ өөрсдийнхөө төлөө өдөр шөнөгүй л зүтгэж байна. Би эхнэрээ хэнээс ч дутахгүй сэтгэл хангалуун яваг гэж бүгдийг л зориулж архи дарс ууж хардаж сэрдэж зовоолгүй л сайхан байсан. Сэтгэл дүүрэн л байлгаад л байна гэж бодож байсан юм. Гэтэл урд өмнө нь гайгүй ах дүү байсан хөгийн хар новш ар хударгаар байнга чат бичиж байгаад бүүр толгойг нь эргүүлж байсныг нь би хоёр сарын өмнө мэдээд, амьдралд минь хар толбо үлдээлээ, би ч хэдэн хүүхдээ өөрсдийгөө бодоод л их муухай муухай юмыг тэвчээд уучлаад явж байна. Эхнэртэйгээ ч зөндөө ярилцаж хичээж байна. Одоо тэр хүнээс хол байгаа тэр хүний эхнэрт нь ч би хэлсэн.
Яадаг юм, миний хань хичээж байгаа, бид ирээдүйгээ Сайхнаар хараад л явж байна. Бурхан магадгүй бид хоёрыг жоохон сорьж энэ 2н амьдрал харьцаа жоохон муухай байгаа, нэг өгөөш өгье гээд тэгсэн байх гэж бодож төсөөлж улам их хичээж байгаа. Сайхан болно. Миний хувьд эрчүүддээ хэлэхэд ер нь дайсан ойрхон байдаг юм байна лээ шүү. Хэтэрхий хардахгүй байх бас дэмий юм байна лээ шүү гэж хэлмээр байна. Гэхдээ аймар хард гэж хэлээгүй эмэгтэйчүүд ч ялгаагүй хяналттай байгаарай гэж хэлмээр байна, сэтгэлийн шарах үнэхээр хэцүү юм байна лээ.
Бие биетэйгээ сайхан ярилцаарай, нөхөр чинь хайраар халамжаар дутаавал тэрийг нь шууд хэлээрэй, ярилцаарай тэгээд аз жаргал хүсэн ерөөе бүх хосууддаа. Сөрөг юм битгий бичээрээ зүгээр алгасаарай амжилт.
eroolt · 2019/12/16
az jargal husey. buh yum shan bnoo, uhaalag hun yum.
Зочин · 2019/12/12
Зочин · 2019/12/11
Зүгээр чи алзахааргүй эр шиг байна
Azure · 2019/12/11
Та үнэхээр мундаг хүн юмаа
Zochin · 2019/12/11
er hvn uhaan bvhniig yalna
Зочин · 2019/12/10