Төрийн нууц задруулахаар гадаадын тагнуултай хамтарч байсан иргэнд найман жил хорих ял оноов
2019/12/11
Монгол улсын иргэн А.Адъяа нарт холбогдох маш нууц хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттайгаар хэлэлцсэн байна.
Тодруулбал, А.Адъяа нар нь гадаадын тагнуулын албатай хамтран ажиллаж, тэдэнд дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл цуглуулж байсан үйлдлийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд илрүүлжээ. Улмаар нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар түүнийг харийн тагнуулынхантай нууцаар хамтран ажиллаж буйг нотлох баримтаар тогтоосон аж.
А.Адъяад холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-нд хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэм буруутайд тооцон найман жил хорихоор болж, нээлттэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Зочин · 2019/12/12
uls ornoo hudaldahgui baival bolj bga n ter shuu
Хэ хэ · 2019/12/12
Тагнуулын ажиллагаа явуулж байсан гэж өчиг мэдүүлээд бгаа хар тамхи олон жил зөөсөн Б.Баттүшиг гэгч хэн бэ? Энэ юү болж бн. Монголын тагнуул, дипломатууд нэр хүндээ яаж авч явах вэ
Зочин · 2019/12/11
dave · 2019/12/11
Ene baidal unuugiin tur zasag niigemiin yduuraltai l holbootoi bol uu. Uuniig zasch niigemee tsevershuulehiin tuld AHurts metiin niigemiig hutluh huchin uls orond heregtei bn . yahav nas yvsan ch naad humuus chini amidral tuulsan turshilaga bn!!!