Хурдынхан "алтан пянз"-аа зохиолч Б.Ойдовт бэлэглэв
2014/03/25
“Хурд” хамтлаг 20 жилийн ойн баяртаа зориулан хийлгэсэн алтан пянзаа зохиолч, яруу найрагч Б.Ойдовт бэлэглэжээ. Уг алтан пянз нь АНУ-д 50 ширхэг хэвлэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бэлэг болон очоод байгаа аж.
Мөн “Хурд” хамтлаг 20 жилийн ойн баярын тоглолтынхоо үеэр дуудлага худалдаагаар таван сая төгрөгөөр худалдаалж, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмчилгээний тасагт хандив болгон өгч байсан билээ.
Тэгвэл энэ удаад “Хурд” хамтлагийн урын сан дахь 20 орчим дууны үгийг бичиж, хамтлагийн хорин жилийн ойд зориулж “Хурд-20 жил” номын зохиолч, редактораар нь ажилласан түүнд алтан пянзыг гардуулан өгч байгаа юм байна.
Зохиолч, яруу найрагч Б.Ойдов гуайг “Эрх танхай нүргэлээн”, “Ужид цэнгэлийн манан”, “Үлэмж сэтгэлийн тусын тулд”, “Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид” зэрэг номуудаар нь уншигчид илүү сайн танина.
Д.Ана
Зочин · 2014/04/03
Доргио сайтынхан доргио мэдээ тавьжээ. Б.Ойдов зохиолч өмнө нь хэн хүний бичиж байгаагүй, тэгсэн хэрнээ уншигчид аргагүй сонирхохоор ном бичдэг хүн. Жишээ нь а******анууд, сайн эрчүүд, нударган тулаанчид гээд байна. Хурд-ын номыг бол тэр ядах юмгүй бичих хүн дээ. Алтан пянз авах нь ч зөв юм.
Зочин · 2014/03/29
Хэн хүний бичээд байдаггүй онцгой но******дыг уйгагүй эрэн сурвалжилж бичсэн Ойдов чамд баяр хүргэе. Уншигчид тийм л юм хүсээд байна гэдгийг та мэдэрч чаддаг хүн. Хурдын алтан пянзыг бол та авах л ёстой хүн байж.
Дээгий. · 2014/03/28
Ар халхын шилийн сайн эрчүүд хэмээх онц сонирхолтой ном бичсэн хүн энэ зэргийн шагналыг авах нь зөв шүү дээ. Зохиолч Б.Ойдовд баяр хүргэе.