М.Анхцэцэг: Тал цалингаа ажлын газрын зогсоолдоо төлөх хэрэг үү?
2019/12/17
ОУХМ М.Анхцэцэг өөрийн цахим хуудастаа цалингийн талаа автомашины зогсоолд өгч байгаа тухайгаа мэдэгдэв.
"За нэг юм хэлэхгүй бол болохгүй нь ээ !!! Миний бие хүндийн өргөлтийн улсын шигшээ багийн тамирчин бөгөөд спортын төв ордонд бэлтгэл сургуулилтаа хангадаг. Насанд хүрэгчидийн шигшээ багийн цалин 380.000 байж байгаад төсвийн байгууллагын цалин нэмэгдээд 406.000 болсон залуучуудынх биднээс 100.000 ₮ бага. Өмнө нь бид ажилдаа ирээд явахдаа спортын төв ордны авто зогсоолд 1000₮ тамирчин гэж хэлж тушаагаад гардаг байлаа. Гэтэл сая 12р сарын эхээс 30минут тутамд 500 төгрөг авна гэх юм. Өдөрт нэг бэлтгэл хийгээл гарахад 3000-3500 төгрөг 2 бэлтгэл хийхэд 6000-7000 төгрөг нэг өдөрт ажлаа хийснийхээ төлөө тушаах нь. Заримдаа 2 бэлтгэлийн хооронд зааландаа амрахад 10,000₮ тушаа гэнээ.
Сард дунджаар 150,000-200,000 өгнө. Ойр хавьд зогсоол байхгүй. Бид тэгээд улсын шигшээ багт харъяалагдаж цалин авдаг хэрнээ тал цалингаа ажлын газрын зогсоолдоо төлөх хэрэг үү? Бидний цаана цалин мөнгөгүй спортод хайртай зүтгэсээр байгаа тэр олон хүмүүс яах вэ? Энэ арай дэндүү биш үү? Мэддэг байгууллага, албан тушаалтнууд байвал бор зүрхээрээ бэлтгэлээ хийгээд явж байгаа тамирчин дасгалжуулагч нарынхаа халаасыг битгий ухаач гэж та нараас хичээнгүйлэн гуйя !!! гэв.
Зочин · 2019/12/18
Зочин · 2019/12/17
Автобусаар явж бай.
Зочин · 2019/12/17
улс төрч болоо зогсоолын мөнгөнд хотойхооргүй болно
зочин · 2019/12/17
cunt
зочин · 2019/12/17
slag
зочин · 2019/12/17
тэнэг