Гадны нөлөөтэй нас барсан дөрвөн сартай хүүхдийн хэрэгт хойд эцгийг нь шалгаж байна
2019/12/26
Энэ сарын 24-ний өдрийн 13:00 цагийн орчимд Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт нярай хүүхэд нас барсан тухай дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх дуудлагын дагуу албаныхан шалгалт явуулахад Сүхбаатар аймгийн Онгон сумын ... тоотод оршин суух бүртгэлтэй дөрвөн сартай нярай хүүхэд гаднын нөлөөтэйгөөр нас барсан байжээ. Улмаар нярайн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавлын яс гэмтсэн, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас амь нас нь хохирсон болох нь тогтоогджээ. Энэхүү хэрэгт нярайн ээжийн хамтран амьдрагч 46 настай А гэгчийг холбогдуулан тайлбар мэдүүлэг авч эхэлсэн байна. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.