Oдоо эмийн хэрэглээг хязгаарлаач, Л.Эрдэнэчимэг гишүүн ээ
2014/03/27
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт талархах зүйл их бий. Тэр хэрэгжилт нь хангалтгүй байгааг эс тооцвол Тамхины хяналтын тухай хуулийг санаачлан батлуулж чадсан.
Гудамж, олон нийтийн талбайд иргэд тамхи татаж, дэлгүүрүүд нууцаар тамхи борлуулсаар байгаач ядаж л хуультай болсон нь дэвшил гэж хэлж болно. Тэр одоо Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар бэлтгэж суугаа. Үүгээрээ архины зохисгүй хэрэглээг хязгаарлаж, манай улсын хувьд тулгамдсан асуудал болсон хавтгайрсан архидалтыг бууруулахыг зорьж байгаа. Хэрвээ энэ хуулийн төсөл түүний ярьж байгаачлан батлагдвал гудамж, байрны өнцөг булан бүрт байгаа хүнсний дэлгүүрүүд архийг чөлөөтэй зарж чадахаа болино.Гудамжныхаа үзүүрийн дэлгүүрээс 100, 200 граммын архи авч уудаг асуудал шийдэгдэнэ гээд олон сайн талтай.
Монголын худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүд өчигдөр Архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тэд Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилсан энэхүү хуулийн төсөл 7000 орчим худалдаа эрхлэгчид болон гэр бүлийнхнийг нь дампууруулж магадгүй гэж айж байгаа аж. Орон сууцны хороолол, гудамжны үзүүрийн дэлгүүр бүрт архи зарж байгаа нь архидалтыг тодорхой хэмжээгээр өөгшүүлж байгаа. Хэрвээ хуулийн төсөлд тусгасанчлан 5000 хүний дунд нэг тусгай цэгээр архи борлуулна гэвэл гэрээсээ тав алхмын зайд яваад архиа аваад уучихдаг байдал үгүй болно гэсэн найдлага бий. Тэгээд ч жижиг дэлгүүрүүдийн хувьд архи зарахаа болилоо гээд ашиг нь буурч магадгүй ч дампуурч хоолгүй хонохгүй нь лавтай. Энэ мэтээр тамхи, архитай тэмцэж байгаа гишүүнээс өөр нэг хорт зуршлаас иргэдээ хамгаалаач гэж хүсэх байна. Тэр нь зөвхөн архи тамхи хэрэглэдэг тодорхой бүлэг хүмүүст биш хүн бүрт, тэр дундаа хүүхдүүд, нялхаст хамаатай. Архи, тамхи хортой юу гэвэл хортой. Харин эмийн зохисгүй хэрэглээ түүнээс ч илүү аюул дагуулж байгааг Л.Эрдэнэчимэг гишүүн мэдэж байгаа болов уу.
Учир нь тэр өөрөө эмийн бизнестэй. Энэ бизнесийнхээ хүчээр олонд танил болж, жилийн ашиг орлого нь 622 саяар тоологдох болсон. Энэ бол 2012 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлсэн түүний хөрөнгө. Удахгүй гарах 2013 оны мэдүүлгээр орлого нь үүнээс хэдэн саяар нэмэгдсэн байх магадлалтай. Учир нь “Монос” компанийн эмийн бизнес өдөр бүр өргөжиж, хүрээгээ тэлж байгааг бид алхам тутамдаа харж байгаа гэх үү дээ. Иргэд эмийг их хэмжээгээр, зохисгүй, өдөр тутамдаа хэрэглэж байгаа нь бэл бэнчингээрээ чамгүй олон хүнийг ардаа орхиход нь тусалж чадсан нь мэдээж.
Яах вэ, иргэдийн гэрт очоод энэ эмийг ав гэж тулгаагүй гэж өөрийгөө өмгөөлж магадгүй. Гэхдээ телевизийн суваг болгоноор өдөр бүр гарч байдаг “Монос”-ын гэх тодотголтой ханиад, халуун, толгойны өвчнийг хормын дотор намдаах, дархлаа сайжруулах, үе мөчний өвдөлтийг бууруулах, тэр ч бүү хэл хэдэн насаар залуужуулна гэх тодотголтой нэр бүхий эмийн сурталчилгаанууд эргээд эмийн зохисгүй хэрэглээг хамгийн ихээр өөгшүүлж байгаа. Үүнийг эмийн санчид ч нотолно. Эмийн зохисгүй хэрэглээ их байгаа талаар тодруулахаар нэгэн эмийн сангаар орлоо. Эмийн санч нь телевизээр ямар нэгэн эмийн сурталчилгаа гарсны дараа тухайн эмийг асуусан, авах гэсэн хүн маш их орж ирдгийг баталж байна. Нэг ёсондоо удаан хугацаанд ойр ойрхон давтамжаар гардаг эмийн сурталчилгаа тэр эмийг авч уух сэдлийг иргэдэд ихээр төрүүлдэг ажээ. Тухайн хүний зовиур эм уумагц хэдхэн секундын дотор арилна гэж сурталчилдаг нь олон хүнд хүрдэг бололтой.
Түүнчлэн хүмүүс өөрөө өөртөө онош тавиад эм авах нь бараг л хэвийн үзэгдэл. Мөн эмч нар томчуудад төдийгүй, бага насны хүүхдүүдэд хориглосон, хортой найрлагатай эмийг хэд, хэдээр нь бичиж өгөх болсныг олон хүн хэлж байгаа юм. Гадны улсуудад бол эмнээс аль болох татгалзаж, хүүхдийг өөрийнх нь дархлаагаас эдгээхийг зорьдог юм билээ. Мөн манай улсад эмийг хэт их, зохисгүй хэмжээгээр, жоргүй хэрэглэдгийг гайхах гадны эмч олон байдаг гэх. Саяхан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос яг энэ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэр үед эм нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн гэж онцолж байсныг санаж байна. Энэ хуралд Л.Эрдэнэчимэг гишүүн ч оролцож байсан. Эмийн зохисгүй хэрэглээ хэрээс хэтэрч байгааг мэдэж байгаа ч тухайн үед энэ талаар дорвитой зүйл ярихгүй байна билээ. Монгол Улсад 120 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага жилд дунджаар 40 орчим тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис импортолж, бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, иргэдийн хэрэгцээг хангаж байгаа, ийм хэмжээний мөнгөний бага биш хувь нь “Монос” компанид хамаатай учраас тэр байх.
Хэрвээ өөрийнхөө бизнесийг хязгаарлах, ашиг орлогоо тодорхой хэмжээгээр бууруулах зориг тань хүрвэл архи, тамхины эсрэг тэмцэж байгаа шигээ эмийн зохисгүй хэрэглээг хязгаарлах асуудлыг УИХ-д үлгэрлэн оруулаач, Л.Эрдэнэчимэг гишүүн ээ. Төрөл бүрийн эмийг иргэдэд сурталчлахаа больж, эмийн сангууд эмийг зөвхөн жороор олгож, эмч нар ханиад хүрч, хоолой өвдөх бүрт антибиотик авч уухыг зөвлөхөө больж, хүүхдүүдийг эрүүл, хоргүй аргаар эмчилдэг болчихвол танд баярлах хүн олон гарна даа.
Т.УРАНГЭРЭЛ
Зочин · 2015/01/13
urhiin emnelguud ny haniadaa diilehee baigaad huchtei antibiotik bichdeg bolsonoos hoish humuus emiig uursdoo medej avdag bolson. Manai anagaahiin salbar haniadiig tsag tuhaid ny sudalj emiin medeelliig urhiin emnelguuddee ugch chadahgui boltloo oyun uhaanii doroitold orchihoj.
Зочин · 2014/03/29
Энэ гишүүний архины хууль хэрэгтэй. Архитай тэмцээгүй. Архийг тусгай дэлгүүрээр зарж хяналтыг сайжруулна. Болбол улсын дэлгүүрээр архиа зарж ашгаа улс аваг. Одоогийн замаар архи зарах хэрэг алга. Улс татвараа ч бүрэн авахгүй байгаа. Татвар их бага байгаа. АРХИ зарах ямар их ашигтайг ТА бид харж байгаа.
Зочин · 2014/03/29
Энэ гишүүний архины хууль хэрэгтэй. Архитай тэмцээгүй. Архийг тусгай дэлгүүрээр зарж хяналтыг сайжруулна. Болбол улсын дэлгүүрээр архиа зарж ашгаа улс аваг. Одоогийн замаар архи зарах хэрэг алга. Улс татвараа ч бүрэн авахгүй байгаа. Татвар их бага байгаа. АРИХ зарах ямар их ашигтайг ТА бид харж байгаа.
Зочин · 2014/03/29
Энэ гишүүний архины хууль хэрэгтэй. Архитай тэмцээгүй. Архийг тусгай дэлгүүрээр зарж хяналтыг сайжруулна. Болбол улсын дэлгүүрээр архиа зарж ашгаа улс аваг. Одоогийн замаар архи зарах хэрэг алга. Улс татвараа ч бүрэн авахгүй байгаа. Татвар их бага байгаа. АРИХ зарах ямар их ашигтайг ТА бид харж байгаа.
Зочин · 2014/03/28
te1 abgai
Зочин · 2014/03/28
neeree hetsyy yum boloh yum bna daa ****an hudaldagch ajilgyi bolno gej bodohoor 7000*1000 yum bolov uu hed bol gehdee shyljee delgyyryyd gaigyi bh erdenechimeg gishyyntei tohirson naimaa bga bol neeree erdenechimeg gishyy baaahan hymyys arslant arhi uugaad yhlee geed l medegdel hiigeed bsan chini nogoo 4 ni arhi oldohgyi bolohoor mashinii tosol uugaad chad hiisen gel yy bas l syrtee hymyysiig tarhiin ygaaj dee ts**** daa arhi oldohgyi olon amidad maani bolj olon ger unchiruh ni dee niigemiig tseverlej bga erdenechimeg gishyynd bayarlalaa ym maani ***nii hym ter olon tosool uuh hymyys hoid nasandaa sain hyn boloosoo
Зочин · 2014/03/28
ene neeree hetsyy huuli garah yum shig bna lee shyy hamgiin aimar ni heden delgyyriin erhiig l hasah geed bgaa yum bish yy arhi uuj bgaatai ni temtsehgyi nogoo gertee tyyveegeed bga nuhud ni zygeer yldeed tegsen odoo ****an hudalda****d ajilgyichyydiin egneed shiljih gene dee nogoo delgyyryyd orlogo buurah bolohoor hudaldagch naraa tsooloh bodlogo barina genee tegeed nogoo 7000 urh ni hedeeer nemegdej ajilgyidel osoh yum bol bas l orovdmoor yum daa
Зочин · 2014/03/28
he he ard tumnii tuluu geed hudlaa huuli yariad bgaa nuhur emiin zohisgyi heregleeg harin demjih bh uuriinhen biznes yum chini hamgiin aimar tsemtsel ni arhi ***hitai temtsene gesenee zygeer biznes erhlegch heden delgyyryydtei l tsemtseed yavaa nuhur shyy dee ynen temtseh gej bgaa bol ene gudamjaar yavaa arhichidiig juramlaad ene tend avch emchileed ogoosee doo zygeer naad nuhur chini tom shyljee delgyyryyded ene arhinii erh avch uguhuur tohirson naamai bgaa gesen bh shyy
dagii · 2014/03/28
arhi ***hinaas ilvv emend mash ih hordoj bn udamd nolooloh ayultai gene ooriinhon biznis uchiraas huuli batlahgvi hamgaalaad vldeh bh
Зочин · 2014/03/28
balai avgai arhi ***hi geseer 4 jiliig avah ni. jijig deluuruudiig huuliar booj ediin zasgiin erh chuluund ni haldagch. ard irged ee iim huniig ahij bitgii songooroi
Зочин · 2014/03/28
mongolchuu; emiig mah shig l iddeg ard tumen shuu dee gadhiihan bol haniadiig hool.jimseer l idgeedeg shuu
Зочин · 2014/03/28
mongolchuu; emiig mah shig l iddeg ard tumen shuu dee gadhiihan bol haniadiig hool.jimseer l idgeedeg shuu
Зочин · 2014/03/28
erguu avgai ooroo arxinii uildvertei gee biz dee
Зочин · 2014/03/28
em bol hor shuudee.