МУГЖ О.Анужин сүйн бөгж авчээ /фото/
2020/01/02
23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан О.Анужинг залуус андахгүй танина. Тэрбээр 21 насандаа БНСУ-д болсон “Korea international ballet competition” 20 орны 150 бүжигчид оролцсон Олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртсэн байна. Харин театрын тайзнаа “Жизель”, “Уран хас”, “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээж байжээ. Түүнчлэн 2018 онд “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн гээд түүний амжилтын буухиа үл тасарна. Балетын урлагт амжилттай яваа О.Анужин шинэ оны босгон дээр сүйн бөгж авсан байна. Түүний хайртыг Мөнхбаясгалан гэдэг бөгөөд Канадын Нарны циркийн жүжигчин гэнэ.
Luvsmaa · 2020/01/03
Мундаг охин байна лээ шүү, улам их амжилт хүсье
aaaa · 2020/01/03
yostoi goy gereltei medee baina, yun ch adilhan yum, saihan zaluus baina az jargal husii
Зочин · 2020/01/02
За битгий хар энерги гаргаад бай залуу хумууст аз жаргал хусье
хуху · 2020/01/02
энэ чинь нэг уихын гишүүний хүүхэн гэсэн биз дээ
Зочин · 2020/01/02