Монголчууд Гиннесийн номд бүртгэгдлээ
2020/01/03
“Монголчууд Гиннесийн номд бүртгэгдлээ” гэх гэгээн мэдээгээр өглөөг эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ бол 2020 оны анхны хамгийн сайхан мэдээ. Зүгээр, байдаг л нэг мэдээ мэтээр мэдээлээд өнгөрч боломгүй үйл явдал.
Монголчуудыг ийнхүү дэлхийн хэмжээнд дуурсгаж чадсан хүн бол Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг. Тэрбээр жүдо бөхийн татамид үзүүлсэн амжилтаараа ийнхүү Гиннесийн номд бүртгэгдсэн байна.
М.Уранцэцэг гавьяат 2010 оны 12 дугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны хооронд буюу 8 жил 4 сарын хугацаанд Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал “IJF World Tour” тэмцээнд тасралтгүй оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорсон байна.
Дээрх хугацаанд тэрбээр нийт 35 медаль хүртсэнээс 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна. Ийнхүү Монгол Улсын тамирчин М.Уранцэцэг хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа дэлхийн дээд амжилтын эзэн болж Гиннесийн номд бүртгэгдэж дэлхийн хэмжээний гоц, гойд хүн гэдгээ бататган харуулж чадсан байна.
Одоо түүнд ганцхан зорилго бий. Тэр нь Токиогийн олимпоос медаль хүртэх.
Түүнд олимпоос бусад бүх тэмцээний түрүү бий. Дэлхийн аваргын хос медальтан тэрбээр олимп хүртэл хувийн амьдралаа хойш тавьсан гэх мэдээлэл байдаг ч түүнийг шүтэн бишрэгчид нь “Ясны тамирчин хүнээс гарах зан” хэмээн үнэлж байгаа.
Өнөөдрөөс яг 10 сарын өмнө Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргахад эмэгтэй жүдочдоос гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлсэн бол Японы Фүна Тонаки 6206 оноогоор удаалж байсан бөгөөд шинэчилсэн чансааг тэрбээр тэргүүлж дэлхийн хэмжээний бөх гэдгээ харуулж байсан билээ.
Нөр их хөдөлмөрийнхөө хүчээр алдар гавьяагаа дуурсгахын зэрэгцээ Монгол Улсынхаа нэрийг ч өндөрт өргөж яваа гавьяатдаа амжилт, эрүүл энхийг уншигчдынхаа өмнөөс хүсье.
Нэг хүнийг олон тоон дээр бичдэг ямар хэл вэ · 2020/01/03
Нэгэн Монгол хүн бөхийн спортын амжилтаараа Гинессийн Номонд бичигдсэн юм байна шүү дээ. Тэрнээс бидний хэдэн арчаагүй Монголчууд бүгдээрээ очоод бичигдчихээгүй юм байна. Зөв бичээч...
Unshigch · 2020/01/03
Tand ih bayarlalaa. Tand az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe
Хүннү · 2020/01/03
Дэлхийн шилдэг 10-т манайхаас нэгч бөх байхгүй байсан. Тэгснээ Гиннест орж байдаг. Энэ байгуулгын аль нь үнэ байгуулага вэ?
Мягмар · 2020/01/03
Яасан гайхалтай мэдээ вэ. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Энэ гайхамшигтай бүсгүйд халуун баяр хүргэж, энэ оны олимпын их наадамд аваргалахыг чин сэтгэлээсээ ерөөе.