Өнөөдөр "Болор цом" наадам болно
2020/01/04
Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд хэлэх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм.
Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт болно.
Өчигдөр /2020.01.03/ наадмын хүрээнд "Уран үгсийн чуулган" зохион байгуулж, дараах яруу найрагчид оролцсон билээ.
Оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-37” наадмын тайзнаа өнөөдөр өрсөлдөх шилдэг 27 найрагчийн нэрсийг танилцуулъя. 37 дахь удаагаа зохион байгуулж буй наадамд оролцох найрагчид цаасан дээр бичсэн хоёр шүлгээрээ эхний даваанд өрсөлдсөн юм.
- М.Амархүү
- С.Алтанчулуу /Өвөрхангай/
- На.Батболд
- Ц.Батгэрэл
- Т.Баянсан
- Л.Батсайхан /Архангай/
- Б.Бүжинлхам
- Ба.Баярсайхан /Архангай/
- Тө.Бямбасайхан /Төв/
- Б.Баяржавхлан
- Д.Гансаруул
- Э.Гантулга
- Х.Доржпалам
- Х.Дугарсүрэн
- Б.Жамбалдорж
- А.Лхагва
- Г.Лхагвадорж
- Н.Мөнхбаяр
- В.Нэргүй
- М.Отгонбаяр
- Б.Сарантуяа /Хөвсгөл
- А.Сүглэгмаа
- С.Ууганбаяр
- О.Цэнд-Аюуш
- Б.Чулуунцэцэг
- Б.Энхжаргал
- Ч.Эрдэнэбаатар /Сүхбаатар/