Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Ц нь өөрийн ангийн  хүүхдүүдийг цохиж, зодсон тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн.

Дээрх мэдээлэлд дурьдагдсан асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, дүүргийн Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа ажээ. 

А.Баярмаа