Э.Сарантогос: Чингис хааны тухай сөргөөр ярьсан асуудлыг дэвэргэж болохгүй
2020/01/07
Иран улсын өндөр албан тушаалтан Монгол Улсын түүх, бахархалт зүйлийн тухай таагүй үг хэлсэн. Энэ талаар иргэд олон нийтийн цахим сүлжээгээр дургүйцлээ илэрхийлж буйтай холбогдуулан ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогосоос тодрууллаа.
-Ойрхи Дорнодод хурцадмал нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Ираны зарим албан тушаалтан Монголын түүх, Чингис хааныг хавчуулан сөрөг байдлаар ярьсан. Үүнийг ГХЯ анхаарч байгаа юу?
-Тус бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалд Монгол Улс санаа зовниж байна.
Энэ асуудал яриа хэлэлцээний замаар намжмал байдалд шилжээсэй гэж бид хүсэж байна.
Таны хөндсөн асуудлын тухайд үүнийг олон нийтийн сүлжээгээр ярьж хэлэлцэх, дэвэргэх зүйл биш болов уу. Бид дипломат шугамаар ажиллаж байгаа.
Л.Нандинцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
suren · 2020/01/07
Ene hun ymar jinheneesee diplomat hun bish namiin l 1 dagavar amitan harin ch gaigui hariult ugchee.
Жинхэн бөөрөнхий, тодорхойгүй · 2020/01/07
Жинхэнэ бөөрөнхий, тодорхойгүй хариулт гэж энэ дээ. "Ардын элч" кинон дээр нэг ноён "Ийм явдал гарсан нь харамсалтай. Учрыг магадлая. Тайван амгалан байцгаа" гэдэг дээ. Тэгэхээр тайван амглан байцгаа
Зочин · 2020/01/07