Нисэх онгоцноос унаж амиа алдсан хүүгийн хэргийг нууцалсан уу
2020/01/10
Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэгт өндрөөс унаж гэмтсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан өсвөр насны хүүхэд эмчилгээний явцад нас баржээ.
Нас барсан шалтгаан нь нисэх онгоцноос унасан хэмээн мэдүүлсэн байна. Энэ хэргийг тодруулахад, 2019 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөхөөр бэлтгэж байсан нэр бүхий авиа компанийн хөөргөх гэж байсан нислэгийн зорчигч болох 14 настай эрэгтэй хүүхэд өндрөөс унаж гэмтэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн иржээ.
Талийгаач хүүг тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 10 эмчлүүлсний эцэст гэмтлээ даалгүй амьсгал хураасан аж. Одоогоор энэ хэргийг Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр хүүг унаж гэмтэх үед авиа компанийнхан хүүгийн эмчилгээний бүх зардал даахаар гэр бүлийнхэнтэй нь тохиролцсон байсан ч харамсалтай нь хүү амиа алдсан учир хуулийн байгууллагад хэрэг шилжин эмнэлэгийн дүгнэлт болон хэрэгт холбоотой бусад материалуудыг цагдаагийн газар хураан авч, гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч эхэлсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарчээ.
Зочин · 2020/01/10