“Бест буйдан” компанийн захирал Ү.Батбаяр, хөтлөгч Г.Алтантүрүү нар өнөөдөр Дархан-Уул аймагт ажлаар явж байхдаа зодуулжээ.  Тодруулбал  “Бест буйдан” компанийн захирал Ү.Батбаяр үндэсний буйданжуулах хөтөлбөрийг санаачлан орон нутгаар ажиллаж эхэлсэн бөгөөд Дархан хотод  зочид буудлынхаа өрөөнд үүрээр зодуулсан байна.  

Энэ хэргийн талаар "Бест буйдан" компанийн захирал Ү.Батбаяр: Дарханд ажлаар ирээд буудалд  буусан юм.  Өрөөндөө гурвуулаа байхад үүрээр   хэдэн хүн орж ирээд  л зодсон.  Гурвуулаа зодуулаад, шалаар нэг цус болчихсон.  Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн оронд ингэж зодож байгааг гайхаж байна.”  хэмээн ярив.  Тэрбээр одоо хэрэг болсон  “МБМ” буудалд байгаа бөгөөд  хотод ирсний дараа дэлгэрэнгүй тайлбар өгье гэсэн юм.

 

"Бест буйдан" компанийн сурталчилгааг хариуцдаг сэтгүүлч н.Алтантүрүү өөрийн цахим хуудсандаа: “Өнөөдөр Хятадаас машин дүүрэн буйдан ачигдаж байна. Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан" компани "буйданжуулах аян" явуулж байхад үл мэдэх хүмүүс захирлыг нь зодлоо. Харин би Дарханы саатуулах газар байна” гэсэн мэдээлэл байршуулсан байна.  

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.