Цагдаагийн хамгаалалтад авах объектын жагсаалт баталлаа
2014/03/27
Халдлагад өртсөн тохиолдолд олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй онц чухал объектуудыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад байлгадаг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цагдаагийн төсөвт, гэрээт, түр хамгаалалтад байх объектуудын жагсаалтыг шинэчлэн баталлаа. Энэ тогтоол гарснаар Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 91 дүгээр тогтоол хүчингүй болж байна. МҮОНТВ, Радиогийн төв байр, радио телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төв, МОНЦАМЭ агентлаг, Монголын хөрөнгийн бирж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Алтан-Өлгий дэх оршуулгын газрыг жагсаалтаас хасчээ. Эдгээр объект гэрээт хамгаалалтын байгууллагын хамгаалалтад байж, зөрчил гарсан тохиолдолд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой гэж үзжээ. Харин дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байсан Уулынбаяжуулах Эрдэнэт үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах; “Алтанбулаг" болон “Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийг цагдаагийн гэрээт хамгаалалтад байлгахаар оруулжээ. Цагдаагийн гэрээт хамгаалалтад одоогоор 2 байгууллагын 215 алба хаагч түр гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа ба эдгээр обьектыг нэмснээр төсөвт нэмэлт зардал гаргахгүй юм.
Цагдаагийн төсөвт хамгаалалтад байх объект:
1. Гадаадын дипломат төлөөлөгчийн газар;
2. НҮБ-ынсуурин төлөөлөгчийн газар;
3. Үнэтцаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв;
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв болон үйлчилгээний байрууд, иргэний цахим үнэмлэхийн үйлдвэр;
5. "Изотоп" төв;
6. Улаанбаатар, Чойбалсан,Дархан, Эрдэнэт, Ховд, Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;
7. "Дулааны III цахилгаан станц", "Дулааны IV цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компаниуд;
8. Дөргөний усан цахилгаан станц;
9. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төв лаборатори;
10.Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори;
11.Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори;
12.Зоонозын өвчин судлапын үндэсний төв;
13."Биокомбинат" төрийн өмчит үйлдвэрийн газар;
14.Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байр.
Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объект:
1. Уулынбаяжуулах Эрдэнэт үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах;
2. “Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс, “Цагааннуур" худалдааны чөлөөт бүс.
Цагдаагийн гэрээт түр хамгаалалтад байх объект:
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (нийслэлийн замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулах нэгж);
2. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг;