Рояаль Академи Монголын анхны олон улсын магадлан итгэмжлэлтэй сургууль боллоо
2014/03/28
Европын Бизнесийн Ассамблейн олон улсын шилдэг байгууллага Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын дээд сургууль нь IAO олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлд тэнцсэн Монголын анхны сургууль боллоо. Олон улсын чанарын баталгаажуулалтын магадлан итгэмжлэл олгодог, дэлхийн 180 гаруй шилдэг сургуулийг магадлан итгэмжилсэн IAO Олон улсын магадлан итгэмжлэл нь оноожуулах системийн дагуу Рояаль Академийг 1 жилийн хугацааны аттестачлалын үр дүнд магадлан итгэмжлэлийн нийт оноог бүрэн цуглуулж магадлан итгэмжлэлд тэнцсэнийг гэрчилж “IAO accredited” сертификатыг гардууллаа.
Олон улсын чанарын баталгаажуулалтын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр батлагдсан нэр хүндтэй эрх бүхий итгэмжлэгдсэн сертификатыг хүлээж авсанаараа 180 гаруй их дээд сургуулиудад тус сургууийн дипломыг хүлээн зөвшөөрөх сайхан боломж нээгдэж байна.
Олон улсын магадлан итгэмжлэлд тэнцсэн торгон мөчид Рояаль Академийн магистрын 2 дах удаагийн төгсөлт, анхны “IAO accredited” диплом гардуулах үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн төгсөлтийн үйл ажиллагааны онцлог нь нийт 55 магистрын оюутнууд төгсөж байгаа бөгөөд анхны төрийн удирдлагын магиструуд төгсөж байгаа явдал байлаа. Мөн 100% англи хэл дээр хичээлээ судалсан бизнесийн удирдлагын магиструуд АНУ руу очиж дисертациа хамгаалан АНУ-ын хос дипломыг давхар хүртэж буй нь тус сургуулийн үнэ цэнийг улам өндөрт өргөж буй юм.
Рояаль Академийн хамт олон Монголын боловсролыг дэлхийн брэнд болгох чин хүсэл эрмэлзлэл дор боловсролын салбартаа анх удаагаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болж чадсан нь дэлхийн боловсролд Монголын боловсролын өнгийг илтгэсэн бахархалтай үйл явдал юм.