ФОТО: Томоожсон Б.Амархүүгийн "гэр бүл"
2020/01/15
Дуучин Б.Амархүү хар тамхины хэрэгт холбогдож нийгэмд нэлээдгүй шуугианыг дэгдээгээд авсан билээ. Тэгвэл хоригдож байгаад гарч ирсэн даруйдаа дуучин залуу “Олон хүн надаас тайлбар сонсохыг хүсэж байна. Надад итгэдэг хүмүүсийг урт хугацаанд санааг нь зовоосонд уучлаарай. 2006 оны Народны артист тэмцээнээс хойш ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж уран бүтээл хийж байсан. Хэрэгт холбогдоод та бүхний сэтгэлийг зовоосон байх. Би энэ хугацаанд олон зүйлийг даван тууллаа. Хамгийн түрүүнд ээж, аав, гэр бүлээсээ уучлал гуймаар байна. Мөн миний дууг сонсдог дэмжигчдээсээ уучлал гуймаар байна. Ахиж би ийм хэрэгт огт холбогдохгүй. Цаашдаа олон уран бүтээл хийнэ.
Намайг өмөөрч, шүүмжилж байсан хүмүүстээ баярлалаа. Хүү нь буруу зүйл хийхэд ахмадууд нь хайрлаж загнадаг шиг намайг ухааруулж байгаа хэмээн ойлгож байгаа. Монголчуудаасаа уучлал хүсмээр байна. Итгэлийг тань хэзээ ч алдахгүй гэж тангараглаж байна" хэмээн нэгэн онлайн ярилцлагад уригдан оролцох үеэрээ онцолсон.
Харин түүнийг дээрх хэрэгт холбогдох үеэр Лондонд сурч байгаа эхнэр О.Ариунзул тухайн үед хамт байгаагүй бөгөөд хэрэг болсны дараа Монголд ирсэн байдаг. Загвар өмсөгч бүсгүй өөрийн цахим хуудаснаа "Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь . Би чиний талд үргэлж бат зогсоно санаж яваарай. Удахгүй уулзья" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд байсан билээ. Залуу хосууд хөөрхөн хүүтэй. Өдгөө алдаа дутагдлаа засаж, томоожих амлалт өгсөн тэдний гэр бүлийн зургаас сонирхуулж байна.
baysa · 2020/01/24
dahiad bvr hichee
Зочин · 2020/01/23
Амархүү муу сэтгэгдэл бичиж атаархсан хүмүүсийн сөрөг үгсийг бүү сонс! Сайхан гэр бүлээ сайн авч яв. Чиний сахилга бат, биеэ хянан захирах сайхан чанар түлхүү зааж муу зуршлийг даван туулна гэдэгт итгэлтэй байна!!
Зочин · 2020/01/16
Сундалдаад яваа нь гээч дээ, дүүрээд гэдэг чинь үүрэх, дүүрэх гэсэн утгатай үг.
hhhh · 2020/01/16
удахгүй хэрэглээд эхлэнэ дээ хар тамхинаас гарна гэж байхгүй
mgl · 2020/01/16
mash uhaantai amidarna shuu nuhur min.
Dashdavaa · 2020/01/15
Хичээгээрэй дүү минь аз жаргал хүсье Болж өгвөл хүүгээ буугаар битггий тоглуулааиай
зочин · 2020/01/15
Ойлгосон бол яамай даа, морин дээр дүүрээд яваа хүү нь яг л Амархүү байна ийм хөөрхөн амьтаныг хайрлаж яваарай дүү хүү.
Зочин · 2020/01/15