УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд "Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ц.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяагийн төрсөн өдрийн баярын үеэр ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайваныг зодсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ.

Тэгвэл уг хэрэг явдлын дүрс бичлэг саяхан ил болсон байна.

 

Б.Шинэзаяагийн төрсөн өдрийн хүлээн авалт Тээврийн цагдаагийн газрын баруун талд байрлах "G center”-ийн "il cavallo" ресторанд 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны орой болжээ.

Төрсөн өдрийн хүлээн авалтын үеэр Н.Номтойбаяр Б.Хурцын хүү Х.Тайвантай үл ойлголцох явцад түүнийг үгийг зөрүүгүй эхэлж шанаадсан бөгөөд хариуд нь Х.Тайван эсэргүүцэл үзүүлж, улмаар Н.Номтойбаяр түүнд дахин гар хүрсэн байна. Тэдний үйлдлийг төрсөн өдөрт ирсэн зочид салгажээ.

Уг хэрэг явдлын талаар УИХ-ын Н.Номтойбаяр, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар аль аль нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй аж.

 

Б.Цэлмүүн

sonin.mn