Онц байдал зарлахгүй гэж үү? Ерөнхийлөгч өө
2020/01/17
Өнгөрөгч оны хавраас эхэлж Нийслэлчүүд түүхий нүүрсийг хэрэглэхээ больсон. Утааг бууруулахаар шахмал түлш хэрэглэж эхэлсэнээс хойш угаартсан иргэд нэмэгдсэн. Түүнчлэн угаартаж амиа алдсан иргэдийн тоо өссөөр байгаа нь Онц байдал зарлах хэмжээнд очив.
Хамгийн сүүлд гэхэд СХД-т нэг гэр бүлийн хоёр хүн угаартаж, нөхөр нь нас барсан. Харин эхнэр нь ухаангүй эмчилгээ хийлгэж буй юм. Үүнээс өмнө 29 настай жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхэд мөн хэд хэдэн иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Гэтэл өнгөрсөн шөнө дахин угаарын хийн дуудлагууд бүртгэгджээ. 2020 оны нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд угаарын хийд хордсон нийт зургаан дуудлага нийслэлд бүртгэгдэж, 16 хүн хорджээ. Тэдгээрээс тав нь хүүхэд байгаа юм. Хамгийн харамсалтай нь тэдэн дунд төрөөд удаагүй нярай байна.
Тодруулбал, ХУД-ийн наймдугаар хороонд "Сонсголонд нэг гэрт байсан дөрвөн том хүн, гурван хүүхэд угаартсан байна" гэх дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 16-ны 08.19 цагт иржээ. Уг дуудлагын дагуу шалгахад 26-28 насны дөрвөн хүн, 7, 2 нас, 22 хоногтой гурван хүүхэд хордсон байжээ. Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.
Ийнхүү өдөр бүр хүн угаартаж амиа алдаж, балчир үрс минь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхгүй гэсэн баталгаа алга. Өдгөө онц байдал зарлахгүй гэж үү Ерөнхийлөгч өө.
Буруу галлагааны улмаас хорвоог орхисон хэмээн дүгнэж, аль эсвэл өрхөө бүтээж, яндангаа авсны улмаас тэд амиа алджээ гэсээр цөөхөн монголчуудаа цааш харуулсаар суух уу. Утаанаасаа ангижрахын тулд хэдэн хүний алтан амийг золих шаардлагатай вэ? эрх баригчид аа.
зочин · 2020/01/18
утаа багасаж байгаа ни илт мэдэгдэж байхад юугаа донгосоод байгаа юм бэ. хэлж яриж сануулсаар байтал хуви хүний анхаарал болгоомжгүй хэнэггүй байдлаас болжийм байдалд орж байгааг юу гэж онц байдал майдал гэж сүржигнэнэ вэ тэртээ тэргүй өвөл дууслаа
Зочин · 2020/01/17
Хүмүүсээ та нарыг бүгдийг чинь үхээд дуусхаар МАН ийхан нутгийг чинь урд ахдаа нэгтгэх гээд байгаа юм.
Зочин · 2020/01/17
Харин тиймээ .хохирогчдод өөрөөс чинь болсон хохь чинь гэдэг төр байж болохгүй иргэн ч байж болохгүй ээ
Иргэн · 2020/01/17
Сайжруулсан тулш хэрэглээд олон хүн эрсэдсэн нь харамсалтай. Гэхдээ Цэргийн госпиталийн хордлогын төвөөс нүүрс түлдэг байхад хичнээн хүн хүн угаартаж нас барж байсныг асуусан хүн байна уу, Бараг энэнээс илүү гарах байх шүү
Иргэн: · 2020/01/17
Утаанаас салж байна гээд хөөрцөглөөд байгаа ч, иргэдээсээ "салсаар" байгааг зөвтгөх арга баймааргүйсэн. Заавал иргэдийнхээ амь насаар төлөх ёстой юм болов уу? Цаанаа нэг л учир шалтгаан баых шиг, учрыг нь олох гэж оролдохын оронд хорогдогсод, хохирогчдодоо "бурууг" үүрүүлээд л байх уу?
Хариулах · 2020/01/17
Үнэн зүйл хөндсөн байна шүү дээ Төр нь монгол хүнийхээ амь нас эрүүл мэндэд анхаарал тавьдаг юм Чи цөөхөн монголчуудаа үхсэний хохь гээд байна уу.Хүн муутай тэнэг бэ Хүрэлцээ муутай хурдан шатдаг илч муутай түлшээ хүмүүс хэмнэх гээд угаартаад байна.Наад түлшний нийлүүлэлтээ нэмэгдүүлээч .Өвчинөөр бус зуурдаар нас барвал төр л хариуцна Нүүрсний угаар, машиний осол гээд төр хариуцах юм зөндөө байна.Ямар арчаагүй хувиа бодсон чацга вэ
Зочин · 2020/01/17
Битгий сүржигнээд байгаач новшын мэдээ бичигчээ, нийтээрээ нүүрс түлхээс татгалзаад хонгилын үзүүрт гэрэл гэгээ татаад эхэлж байхад чинь онц байдал майдал гэж дөвчигнөөд нийтийг айдас хүйдэст автуулаад байхын, угаартаад хордоод, дээрээс нь амиа алдаад байгаа нь тэр хүмүүсийн л буруу ш дээ, нийтээрээ буруутай юм бол бүгд л хордно биз дээ, аминдаа арчаатай, аюулгүй байдлаа хангаж амьдарцгааяаа,