Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээр үлдээх эсэхийг хэлэлцэх дэд хорооны хурал хойшлов
2020/01/20
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 16-нд УИХ-д өргөн мэдүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг саналтай холбоотойгоор УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.01.20/ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдов.
Учир нь дэд хорооны хуралдааныг 100 хувийн ирцтэйгээр хийдэг бөгөөд дэд хорооны гишүүн Ч.Улаан томилолттой ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг.
Тиймээс дэд хорооны гишүүдийн ирц бүрдэх хүртэл хуралдааныг хойшлуулахаар боллоо. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2020/01/20