Төрсөн эцэгтээ   олон  цагийн турш хазуулж,  тамлуулсан хоёр хүүхдийн биеийн байдал өнөөдөр сайнгүй байгаа ажээ.  Тодруулбал  хоёр настай  Д.Д  охин өнөөдөр  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ээж нь түүнийг сахиж байгаа юм байна.  Энэ хэргийн хохирогч  найман настай   Д.Т нь  мөн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгааг эх сурвалж дуулгалаа.

Хүүхдүүдээ  тамлан зовоосон  хэрэгт сэжиглэгдээд байгаа иргэн Д нь өдгөө саатуулагдсан хэвээр байгаа.  Тэрбээр    эхнэртэйгээ 13 жил амьдарч байгаа бөгөөд байнга хардаж, зоддог байсан байна.  Үүний улмаас  том хүү Д.Т  /12 настай/, дунд хүү  Д.Т / найман настай/, бага охин  Д.Д   /хоёр настай/ хүн үнсье гэхэд  айдаг,  шөнө унтахдаа  цочиж сэрдэг бөгөөд  сэтгэл санааны  асар их дарамтад орсон байна.  

Энэ нь  сэжигтэн  Д  өнгөрсөн хугацаанд эхнэр хүүхдээ байнга дарамталдаг байсныг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сэжигтэн Д нь  архины хамааралтай нэгэн бөгөөд өдөр бүр уудаг.  Уух бүртээ гэр бүлийнхнээ зовоодог нэгэн ажээ. Өөрөөр хэлбэлы төрсөн үрээ буруу хэрэг хийхэд нь ганц алгадахдаа эцэг, эх хүний сэтгэл санаа хэрхэн зовдог билээ. Тэгж байхад шархалж, сорвитой болтол нь хүүхдээ  хазсан энэ хүн  хичнээн олон жил эхнэр хүүхдээ хардаж, зовоож, зодсон гэдэг нь тодорхой юм.  Тэгвэл  эхнэрээ олон жил хардаж зоддог,  хүүхдүүдээ  тамалсан эцгийг Эрүүгийн хуулийн  100.1 буюу байнгын тарчлан зовоох гэсэн заалтаар буюу  2 жилийн ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна.  

Тэгтэл  гэр бүлийн хүчирхийлэлийн золиос болсон хүүхдүүд, эмэгтэй олон жилийн  зодуур, сэтгэл санааны хохиролд ороод байгаа бөгөөд үүнийг нөхөн төлөх хуулийн заалт  манай улсад байдаггүй ажээ.  








Т.Энгүүн