УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Казинод удаагүй сонирхоод л буцаад гарсан
2020/01/20
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн Австрали улсын Сидней хотын казинод тоглож буй зураг цахим орчинд тархаад байсан. Уг зурагтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийлээ.
Д.Тогтохсүрэн: Айлчлалын хүрээнд 17-ны өдөр УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах хөтөлбөр байсан. Энэ хүрээнд олон газраар явсаны нэг нь “The Star Sydney” гээд худалдааны том төв байсан. Энэ худалдааны төвийн нэг хэсэг нь казино байсан. Бид казиногийн үйл ажиллагааг үзэж сонирхоё, танилцая гээд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Австрали улсад суугаа элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв орж сонирхож танилцсан. Ороод гарах явцад зураг авсан гэж бодож байна, казинод удаагүй сонирхоод л буцаад гарсан. Одоогийн УИХ дээр Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Казиногийн тухай хуулийг боловсруулах, санал дүгнэлт бэлтгэхээр ажиллаж байгаа. Мөн энэ парламент амжвал Казиногийн хуулийг хэлэлцмээр байна гэж ярьж байсны дагуу л хэдүүлээ сонирхож үзье хууль хэлэлцэхэд дөхөм ойлголттой болъё гээд ороод гарсан ийм л юм болсон.
Зочин · 2020/01/20
Ийм мэдээллийг ямар ямар хүмүүс дамжуулдаг байна Сонгуулийн хар пиар явж байна Санаа зоволтгүй
Зочин · 2020/01/20