“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт-II
2020/01/21
Шинжилгээнд хамрагдсан 90 мянган хүний олонхынх нь хариу буруу гарсан гэв үү
Вируст гепатит өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас жил бүр дэлхий дахинд 1.45 сая хүн нас бардаг. Энэ өвчин монголчуудыг ч тойролгүй дайрч, дэлхийн бусад орны нэгэн адил аюулын харанга дэлдэх болсон. 2014 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар манай улсад гепатитын В, С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн амьдарч байгаа гэсэн тоо бий. Иймээс улс, үндэстнээрээ В, С вирусийг илрүүлэхийн төлөө хөдөлж, энэ өвчнийг хяналтдаа авч, эмчлэх болсон нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2017 он. Ийн улсынхаа хэмжээнд бодлого боловсруулж, ажиллаж буй орон дэлхийн хаана ч үгүй аж. Иймээс ч “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг ДЭМБ байгууллага сайшаан хүлээн авч, дотоодын төдийгүй олон улсын эмч, мэргэжилтнүүдээс эхлээд энгийн иргэд, ээж, аав, хамаатан саднаа энэ өвчнөөс болж алдсан хүмүүс алга ташин, баярласан.
28 ЛАБОРАТОРИЙН 13 НЬ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭГҮЙ
В, С вирусийн шинжилгээгээр монголчуудад хамгийн танил “Хаппи веритас” төв хүртэл энэ шалгалтад хариу өгөхөөс татгалзжээ. Түүнчлэн “Гялс” анагаах ухааны төвийн лаборатори, UB нэгдсэн лаборатори шалгалтад тэнцээгүй байв. Мөн тэнцээгүй лабораториудын дотор улсын эмнэлгийн нэр ч байв. Орон нутагт ийм төрлийн шинжилгээ хийх эрхтэй цөөхөн эмнэлгийн нэг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори “Вирусийг тоолохгүй байгаа” гэж мэдэгджээ. Эдгээр лабораторид тусгай зөвшөөрөл олгож, энэ төрлийн шинжилгээ хийж, Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авах эрх олгосон газар нь ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар. Гэтэл нэг ч удаа ийм төрлийн шинжилгээ хийж байгаагүй эмнэлгийн байгууллага яаж яваад тусгай зөвшөөрөл авчихсан нь сонин. Тэр байтугай зарим лаборатори иргэдээс авсан шинжилгээгээ нөгөөдөө дамжуулсан хэрэг ч гарчээ. “Бид чадна” гэж иргэдээс шинжилгээ авч, түүнийгээ өөрсдөөсөө арай дөнгүүр нэгэн рүүгээ явуулсан байгаа юм. Хэрэв шинжилгээний хариу үнэн, зөв гарч байвал тэд бие биедээ дамжуулах нь дүүрч. Гэтэл өнөөх дамжуулсан лабораторийн хариу нь ч буруу байжээ.
Энэ мэт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт хамрагдаж, В,С вирусээ тоолуулсан иргэдийн хэдийнх нь хариу үнэн, хэд нь буруу гэдгийг мэдэх арга алга. Эх сурвалжийн мэдээлснээр 90 мянган хүний хариу худлаа гарсан байх магадлалтай гэсэн. Хамгийн гол нь иргэд итгэж, найдаж байсан эмнэлэгтээ, эмчдээ хууртжээ. Гэсэн ч тэд өнөөг хүртэл хууртаж байгаагаа мэдээгүй явна. Шалгалтад тэнцээгүй лабораториудад хариуцлага тооцохдоо холбогдох байгууллагынхан зөвхөн вирус тоолох шинжилгээ хийх эрхийг нь цуцалсан байна. Үнэндээ, тэдний бусад шинжилгээний хариу нь ч үнэн, зөв гарч байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Иймээс энэ лабораториудыг эрүүл мэндийн салбарт дахин үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах ёстой. Гэтэл өнөөх хэд маань эрүүл мэндийн салбарыг доромжилж, “Бид тоног төхөөрөмжөө шинэчилчихлээ. Дахиад зөвшөөрөл өгөөч” хэмээн таваргаж яваа сурагтай. Бид эмнэлэг, эмчид найдаж шинжилгээ өгдөг. Эмнэлэг, лаборатори нь хувийнх байх тусмаа төлбөр өндөр, үүнийгээ дагаад чанар, үйлчилгээ нь ч сайн гэдэгт итгэдэг. Гэтэл В, С вирусийг тоолох зөвшөөрөлтэй 28 лабораторийн 13 нь шалгалтад тэнцээгүй, нэг нь хариу өгөхөөс татгалзсан, мөн нэг нь шинжилгээ хийхгүй байгаа гэсэн нь лабораториудын тал нь шаардлага хангахгүй байгаа нь, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үнэн дүр төрхийг илчилж байна.
ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЭРХГҮЙ ЛАБОРАТОРИУД ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖ БАЙНА
Өвчтөний шинжилгээний хариу үнэн, зөв, бодитой гарах ёстой. Энэ хууль дүрэм эрүүл мэндийн салбарт ягштал мөрдөгдөх ёстой. Учир нь үүний цаана хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, амьдрал, амь нас яригддаг. Гэтэл энэ шалгалтад тэнцээгүй лабораториуд ийм төрлийн шинжилгээ хийдгээ өдөр, шөнөгүй рекламддаг. Телевизээр реклам явуулах хэр баргийн эмнэлгийн байгууллагад хүндрэлтэй. Зарим нь бүр одоо ч гэсэн “Эрүүл мэндийн даатгалаас лабораториудтай хийсэн гэрээгээ цуцалсан. Иймээс төлбөрөө төлж, шинжилгээ хийлгэ” хэмээн иргэдийг залилж байна.
Энэ 13 лабораторитой адил үйл ажиллагаа явуулдаг лабораторийн эмч “Бидний орлого хийсэн шинжилгээндээ таардаг. Тоног төхөөрөмжөө шинэчлэхийн тулд их хэмжээний зээл авсан болохоор тэрнээсээ хэтэрдэггүй. Тиймээс бид сурталчилгаанд хөрөнгө гаргаж чаддаггүй. Реклам явуулснаар тэд ашиг олдог. Гэхдээ иргэд хохироод үлддэг” гэсэн юм. Шаардлага хангаагүй лабораториуд олон улсад хүлээн зөвшөөрдөггүй аппарат ашиглаж, 10 мянган төгрөг ч хүрэхгүй оношлуураар шинжилгээ хийж, даатгалаас 120 мянган төгрөг авахын төлөө эмчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн нь энэ. Мөн зарим нь лабораторийн мэргэжилтэнгүй байсан гэдгийг бид өмнөх дугаартаа бичсэн. Уг нь энэ салбарт ажиллахын тулд хүний их эмчээр төгсөж, дараа нь 1.5 жил тусгай лабораторийн сургалтад сууж, жил бүр мэргэжил дээшлүүлэх ёстой.
ЭРҮҮЛ ХҮНИЙГ В, С ВИРУСТЭЙ БОЛГОЖЭЭ
ДЭМБ-аас дээрх 28 лабораторид хөндлөнгийн хяналт хийжээ. Тодруулбал, юу нь тодорхойгүй таван сорьцыг лабораториудад илгээсэн байна. Ингэхдээ лабораториудыг нөгөөгөөс нь ялгах, нэрийг нь нууцлахын тулд кодолжээ. Энэ хариугаа лабораториуд тодорхой хугацааны дотор буцааж илгээх ёстой. Гэтэл хариугаа илгээсэн лабораториудын 70 гаруй хувийнх нь хариу буруу байжээ. Бүр зарим лаборатори эрүүл хүний сорьцыг В, С вирустэй болгон тоолсон байв.
НЭГ ХҮНИЙ ХОЁР ӨӨР ХАРИУ
Шинжилгээний хариу зөрсөн нэг жишээг дурдая. Нэгэн эмэгтэй жирэмсний хяналтад орохын тулд В, С вирус тоолох зөвшөөрөлтэй хувийн лабораторид шинжилгээ өгчээ. Хариу нь 4.21 буюу С вирустэй гэж гарсан байна. Хэд хоногийн дараа өөр лабораторид шинжилгээ өгөхөд эрүүл гарчээ. Бүсгүй эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг байсан тул жил болгон урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэдэг. Тухай бүрт эрүүл гэж гардаг байж. Ингээд эргэлзсэн бүсгүй ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид шинжлүүлэхэд эхний хариутай таарч, вирустэй болох нь тогтоогджээ. Энэ бол нэг л жишээ. Үүний цаана мянга мянган хүн вирусээ тоолуулж, гарсан хариу нь худлаа байх магадлалтай байгаа юм.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ЮУ ХИЙНЭ ВЭ
Лабораторид хийж байгаа шинжилгээний хариу үнэн, зөв эсэхийг энгийн хүн хараад мэдэх боломжгүй. Иймээс үүнд мэргэжлийн байгууллага хяналт тавих ёстой. Иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироод байхад энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд хяналт тавьж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй цорын ганц газар нь гэнэ. Гэтэл нөхцөл байдал ийм хэмжээнд хүрчихээд байхад тэд өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ. Энэ бол тэд ажлаа хийхгүй байгаагийн илрэл. Хэрэв тэд ажлаа хийж байсан бол эдгээр лабораториуд үйл ажиллагаа явуулж, иргэдийг эд хөрөнгө, эрүүл мэндээр нь хохироохгүй байх байлаа. Лабораториудын хариуцлагагүй байдлаас болж, хохирсон иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Зочин · 2020/01/26
Tusgai zuvshuurul ugj bgaa EMYA Mergejliin hyanaltiin expert-uud uursduu No-toi shdee. Ilruulsen ym bol odo yaagad ajillaad bga ym bol ene lab-ud ni
Зочин · 2020/01/26
Ugaasaa huulinda eruul mendiin uilchilgeend NUAR tulduggui shdee, tgher sugalaani dugar l nhej awch bolno
Ард түмэн · 2020/01/24
“Хаппи веритас” мөнгө авчихаад НӨАТ ч юмуу е баримт огт өгдөггүй, сүлжээ ажиллахгүй байна гээд явуулчихдаг. Үйляилгээгээ сайжруулах шаардлагтай газрын нэг. Ямар "эрхэм"-ийн ивээлд байдаг гэзар вэ?
зочин · 2020/01/24
БҮХ эмнэлэг хүний эрүүл мэндээр БИЗНЕС хийдэг болсон Зарим нь бүр хамаг аппаратаараа бүгдээр нь шинжлүүлэх НАБОР тарифтай,бас зарим шинжилгээ өөр нэг лаб-ийн хариутай хол зөрдөг буюу эмчлүүлээгүй бхад эдгэрсэн мэт хариу гардаг , Аппаратааа зөв мэдлэгтэйгээр ашиглаж ЧАДДАГГҮЙ
gerelmaa · 2020/01/24
EM iin said Sarangerel ene bugd asuudliig ilruulsennd talarhaj baina
Eree · 2020/01/23
Laboraroruudiin shinjilgeenii hariu oor oor garaad davtan ogch shalgah shaardlaga nadad l gehed 3 tohioldson. Emch maani shinjilgeenii hariu klinic shinjteigee taarahgui bna geed davtan shinjilgee hiilge gesen 1 tohioldol garsan. Ednii uildel gemt hereg shuu. Olon hunii mongiig zalilan idej uuj bna. Hyanaltiin alba ene torliin gomdol avah utsiig ajilluulj, gomdol gargagchiin hohirliig baragduulahiig shaardah, mon lab-uudad uil ajillagaagaa saaardlaga tavih, zogsooh arga hemjee av l daa. Hyanaltiin alba hamtdaa idej uudaggui l um bol ajlaa hii l dee.
Багш · 2020/01/23
Би энэ лабораториудаар шинжилгээ хийлгэдэг. бусад шинжилгээ нь үнэн эсэхэд эргэлзэж байна шүү. Бамбайн даавар, шээс, цусны дэлгэрнгүй гээд л
Иргэн · 2020/01/23
Манай байгуулагт хаппи веритас.с эмч нар ирж хелико шинжилгээ авсан би хелико.той гарсан өөр газар дахин өгхөд вирүсгүй гарсан алинд нь итгэх вэ? Цэвэр мөнгө угаалт
Зочин · 2020/01/23
Хүмүүсийн шинжилгээг буруу гаргаж бизнес хийж байгаа лаборторуудыг иргэд яаралтай мэдэгдэх хэрэгтэй шүү дэ. Мөн эрүүл мэндийн сайдыг мэргэжлийн хүнээр нь тавихгүй бол энд тэндгүй дураараа аашилж ханиад хамуу дийлдэхээ больж байгаа шүү. Монголчууд амокциллин эмээр өөрсдийгөө анагааж аптекаас авч хэрэглэж ирсэн. Гэтэл заавал бичүүлж рецепт авдаг болсоноор хувийн эмнэлэгт 25000- дээш төгрөгөөр үзүүлж ганц эм авах жишээтэй. Ийм блд оруулсанаа мэдэж бнауу тэр хүн. Худлаа зурагтаар шүлэг уншаад ямар ч мэдлэггүй
Зочин · 2020/01/23
happy virtaz Hudalaa
Зочин · 2020/01/23
Шинжилгээний хариу нилээн өөрчлөлттэй гараад хэсэг хямарч явсан шүү. Ингэж хүний эрүүл мэнд сэтгэл зүйгээр мөнгө олж болохгүй биз дээ. Арай юмаа. Дээгүүр доогуур шалгалтаа сайн хиймээр юм. Хаана хэнд итгэж эрүүл амьдарч байгаа үгүйгээ мэдэх юм бэ.
Зочин · 2020/01/22
15 лаборторийн эзний нэрийг бичээч, тангаргаасаа няцсан мөнгө хөөсөн хүмүүсийн нэрийг бичээч үйл ажиллагааг нь бүхэлд нь зогсоох
Зочин · 2020/01/22
Лайтай юм бэ энэ монголд чини болж бүтэж бгаа зүйл бна уу
Зочин · 2020/01/22
Хулгайч нар тумнээс хулгайлсан монгоороо олон арван лаборатори байгуулаад ядарсан биднийг шулахаар ажилласан юм шуу дээ уг нь
зочин · 2020/01/22
ОНОМ сан гэгчийн хулгайчууд наад хөтөлбөрөөс чинь тэрбумаар нь хуссан шдээ. Шалгадаггүй юм уу?
гэрэл · 2020/01/22
энэ ёстой үнэн бодит асуудлыг хөндсөн байна,шинжилгээ авах шаардлага хангасан Лабораторуудын нэрийг нь зарлах хэрэгтэй,ингэж байж хүмүүс төөрөгдлөөс гарна,Миний Шинжилгээ Гялс төв дээр хийлгэхэд В тэй гэж гараад дахиад 2 шинжилгээний газраар шилжлүүлэхэд вируссгүй гарсан,Энэ шинжилгээг нотлох гэж мөн ч их хохирсон,Ийм хүмүүс олон байгаа,ЗГаас иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж өчнөөн хөрөнгө мөнгө гаргаж байхад шуналтангууд хэлээ долоогоод энэрүү дайрч байгаа нь гэмт хэрэг шүү,тэнцээгүй 13 шинжилгээний газрын нэрийг зарлаж гэмт этгээдийг шийтгэх хэрэгтэй,ЭМЯны сайдад ч хариуцлага хүлээлгэх хэрэгтэй,
Зочин · 2020/01/22
Nadad ene Onom sangiin Naranbastar gedeg hvn pitsikch hvn baij. Ene tervvgeer emch shig l hudal medeelel yrial ywahiin . Ter shalgah komist ni baidag uurt taalagdahgvi labuudaa asuudaltai geed vzemjeeree l vnelgee hiideg gesen medeelel bn. Metgejiil bus hvn baij mergejliin hyanalt hiiheer ter hyanalt ni vnen boditoi garah uu? Bas bodmoor asuudal.
Дулмаа · 2020/01/22
Юу бодох вэ дээ. Манай Эрүүл мэндийн салбарынхны хариуцлагагүй тогтолцооноос болж байна. Байшингийн орц булан бүрт лаборатори, хувийн эмнэлэг байна. Хувийн эмнэлэгийнхэн нь хүртэл ааш зан муутай, өндөр үнээр үздэг. Зөвшөөрөлийг дандаа хахууль өгч байж авдагтай холбоотой. Хариуцлага гэж алга даа
Яана · 2020/01/22
Элэг төвийг шалга. Хамгийн асуудалтай нь. Хүмүүсийн тархийг Оном сан гэж зад угаадаг газар бий. Хууль хяналтынхан анхааралдаа аваачээ
Оогий · 2020/01/22
Ямар даварсан гарууд вэ хариуцлага тооц
Зочин · 2020/01/22
ЭМЯ МХЕГ гэх мэт газрууд туйлын хариуцлаггүй байна. Хүний эрүүл мэндийн асуудал дээр яаж ингэж тоглож чаддаг байнаа. Хариуцлаг тооцдоггүй хууль үйлчилэхгүй нэг торгосон болоод өнгөрдөг найзан дундаа асуудлыг шийддэг ёстой нээрээ үгээр хэлэх муу үг ч олдохгүй юм. Зөвшөөрөлгүй шаардлага хангаагүй мөртлөө шинжилгээ аваад байгаа газруудыг ил тод нэрлэх хэрэгтэй.
ok · 2020/01/22
Emneleguudiin neriig zarla
oyunaa · 2020/01/22
Хаппи веритас лабораторид шинжилгээ өгөөд хариугаа авахаар очиход хариу буруу гарсан дахиад шинжилгээ авна гээд өлөн авах шинжилгээг маргааш нь зүгээрээ гээд өлөн биш авсан. Хэсэг хугацааны дараа дахиад авсан. Ёстой хогийн газар бна лээ. Ямар ч ёс зүйгүй. Хүнийг чирэгдүүлсэн. Хайнга. Ийм л лабораториуд мөнгө угааж ард иргэдээр тоглож бна шдээ.
zochin · 2020/01/22
yag unen hunii eruul mend, sanhuu, setgel sanaagar toglogchid
Зочин · 2020/01/22
Ner bairshiliig ni todorkhoi bolgomoor
Зочин · 2020/01/22
Дөрвөн газар шинжилгээ өгсөн. 2 нь эерэг, 2нь сөрөг гарсан ахиад өгөхөөс төвөгшөөгөөд хаясан даа. Ийм учиртай байж. Харамсалтай байна.
Хариуцлага · 2020/01/22
Шалгалтанд тэнцээгүй лабораторуудын нэрийг нь зарлах хэрэгтэй, мэдэхгүй дахиад л хүмүүс тэр газруудад очно шүү дээ
Zochin · 2020/01/22
Eruul huuhdiig havdartai geed barag alahaa dohoo biz dee ter laboratori tentsesen baihiiin kkk ene yu ve hyanaltiin alba l ajlaaa hiimeer deee...
зочин · 2020/01/22
Өө хөөрхий. Элэг төвд шинжилгээ хийлгэсэн шдээ. Одоо яанаа. Даанч бүр яагаад вирусын халдвар авсанаа ойлгохгүй байсан юм. Өөр газар дахиж үзүүлэхээс. Аймар юм аа
Оном сан? · 2020/01/22
Эрүүл мэндийн салбарт сан юугаа хийж явнаа? бөөн мөнгө угаалт уу? шалгаачээ энэ газрыг
Луйварчин · 2020/01/22
Хэдэн ядарсан улсуудад үнэгүй тусалмар аядаад нийт Монголчуудаар ч тоглож өгч бна даа. Цогцэцэгийг мөнгө өгсөнгүй гэж барьж зодсон. ЭМЯ нийхныг байнга дарамталсан нөхрийг яагаад шалгадаггүйн болоо
Пөөх · 2020/01/22
Элэг төв хуурамч шинжилгээ хийсэн гээд байсан ашгүй баригдсан юм уу. Нилээд олон тэрбумыг нөгөө физикч авсан гэсэн одоо буцааж төл төл.
Баяраа · 2020/01/22
Эрүүл мэндээр туршиж ,тоглож бооох юм уу юу гэсэн үг вэ мэргэжлийн хяналт гэж монголд байна уу
яг · 2020/01/22
Яг зөв энэ элэг төвд шинжилгээ хийлгэсэн чинь вирусгүй гэж гарсан, дараа хөсүт дээр вирустэй гэж гарсан аймаар газар. аппарат ч байхгүй оффистоо гараар тоолдог гэнэ үү. тийм юм байдаг юм уу?
Элэг · 2020/01/22
Бас худлаа гэж гарсан шинжилгээний 96.8% нь Элэг төв бсн гэж бна лээ
Хамгийн · 2020/01/22
Тэр асуудалтай 90,000 хүний шинжилгээ бүгд Элэг төвд хийсэн шинжилгээ гэж гарсан гэсэн шдээ.
энэ · 2020/01/22
энэ нөгөө сономын физикч наранбаатар байна шдээ. Эрүүл мэндийн салбар өөрийгөө доктор гэж худал танилцуулсан гаж физикч мөн ч их гай тарьж яваа даа
Дүүрэн · 2020/01/22
Лабораторуудынх нь нэрийг мэдэж байгаа юм бол олон нийтэд ил зарлаач ээ. Олон хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асар том асуудал байхад юун хариуцлагагүй хүмүүүсийг хаацайлах вэ!!!????
Хүннү · 2020/01/22
Ээ бурхан минь хэсгийн эмнэлэг цусыг минь аваад хаана шижлүүлсэн юм бүү мэд “эрүүл” л гэсэн шүү. Үнэн байгаасайдаа. Эрүүл мэндийн салбар нь ийм болчхоор бусд нь худлаа байх нь аргагүй юм байна. Үүнийг Хүрэлсүх онцгой анхаарах ёстой.
M · 2020/01/22
Yaam ch hariutslaga huleej uuchlalt guih heregtei
M · 2020/01/22
Niisleliin eruil mendiin gazar hariutdlaga huleeh yostoi, darga n ajlaa ug
B · 2020/01/22
MHA gej yamar ch medleg bolovsrolgui yumnuud mungunuus uur yum bodogui bgaagaas ter dh dee
Zagaan uul tsetseg · 2020/01/22
Yund itgeh weeee???
Bi · 2020/01/22
America's klinic turshiltiin mungiig n avaad unequi ugdug emiig n mongolchuudas zaraad surgiuli baigyylsan hun shiudee. Mergeliin luivarchin. Tagnuuliinhan shalgaval aimshigtai yum garna
Зочин · 2020/01/22
Prop · 2020/01/22
Odoo onom naranbaatar genet garch irne. Yamniihniig daramtlaj bgaad Uurtsaih ashigtai zuilee shahna. Tamil tekhnolog bn
Зочин · 2020/01/22
Бүрхэг зүйл нийтлэж байхаар шууд лабораториудын нэрийг гаргаачээ. Ядаж аль нь зөв оношлогоо хийдгийг нь мэдмээр бна. Хорт хавдаргүй хүүхдийг буруу оношлоод өчнөөн хими эмчилгээ хийсэн явдал өнгөрсөн жил болсон. Хэнд итгэх болж байна.
Zochin · 2020/01/22
Mash notstoi asuudal bn. Eruul huniig virustei geed emchilgeend oruulsan bol yanaa. Aimaar yumaa. Tegeed shinjilgeeniih ni une ni asar undriig yana.
Иргэн · 2020/01/21
Оном сангийн Наранбаатар өөрөө Элэг бүтэн хөтөлбөрөөс олон сая төгрөг авсан.Өөрөө физикч.Мөн АНУ-с тусламжаар өгөх аппаратыг бүх лабораторт шахах гэж яваа нөхөр.Элэг төв нь гар аргаар хийдэг боловч автоматаар хийдэг гэж илүү мөнгө авсан шүү.Их холион бантан нөхөр
zochin · 2020/01/21
МХ байгууллагад лабораторийн мэргэжилтэй байцаагч байхгүй бхоор яаж хяналт хийх вэ дээ.
стандарт · 2020/01/21
мөнгө мөнгө гэж орилсон муухай нийгэм байгуулсан даа
удвал · 2020/01/21
eruul mendiin daatgalaar mungu oldog bolson . tusgai zubshuurul ugchuud ashig sonirkholoor geree xiideg . adilkhan uil ajillagaa ybuuldag bukh eruul mendiin baiguullaga daatgald khamragdaad irged songoltoo khiideg boloxkh kheregtei . turshlagatai emchtei zunduu emneleg daatgald ordoggui um baina lee
emch · 2020/01/21
үнэн л юм бичсэн бна. мөнгөний төлөө ...
зочин · 2020/01/21
ОНОМ сан гэгчийн хулгайчууд наад хөтөлбөр гэгчээс чинь тэрбумаар нь хуссан даа.
Зочин · 2020/01/21
Ццццц энэ ардчилал гэгч чинь алуурчин тогтолцоо юм уу? хаашаа юм бэ? мөнгө л олж байвал хүний эрүүл мэнд хамаагүй болчихжээ даанч дээ Пизда юм аа.
Зочин · 2020/01/21
Зочин · 2020/01/21
Happyveritas ч аюултай болоод л татгалзсан байна ш дээ.
шаабар · 2020/01/21
ЭМЯ онцгой анхаарах ёстой сэдэв энэ мөн шүү. Үүний цаана хүний эрүүл мэндээр бизнес хийх булхай нуугдаж байдаг. Зүйрлэх аваас та машинаа засварын газар үзүүлэхэд заавал нэг гэмтэл хэлнэ. Солиулахаас аргагүй. Үнэн хэрэгтээ тэр гэмтэл байхгүй болохыг таньдаг засварчин түвэггүй хэлээд өгнө. Үүнтэй л төстэй. Нэгэнт В С вирустэй гарсан гэхээр нөгөө эм тариаг нь авч хэрэглэхээс яахав. Элдэв эм тарианы хязгааргүй рекламууд ч ердөө л бизнес. Ямар ч шаардлагагүй эсвэл улирал бүр хийх шаардлага бага шинжилгээнүүд хийлгэхийг шаардах нь бас л даатгалаас ахиу мөнгө авах арга гэхэд хилсдэхгүй. Иймээс өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд л илүү анхаарах нь зөв. Үр хүүхдээ ч эмээр бөмбөгдөхөөсөө өмнө биеийг нь чийрэгжүүлэх, эрүүл зөв дөдөл эзэмшүүлэхэд анхаарах ёстой.