АШУҮИС-ийн захиргаа ноцтой зөрчил гарган ахлах сургуулийн сурагчдаа эрсдэлд оруулжээ
2020/01/22
АШУҮИС сүүлийн хэдэн жил захирлын албан тушаал ихээхэн асуудалтай байгаагийн зэрэгцээ тус сургуулийн одоогийн захиргаа 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр гэнэтийн шийдвэр гаргаж, тус сургуулийн дэргэдэх Ахлах сургуулиа (долоон бүлэгтэй) 300 гаруй оюутны багтаамжтай гуравдугаар байр руу нүүлгэн, сургалтын үйл ажиллагаагаа хэдийн эхэлжээ.
“Шинэ” байр нь гадна орчны тохижилтгүй, дотоод засвар нь дуусаагүй, агааржуулах системгүй, ангиуд нь хүйтэн, цайны газаргүй, спорт, урлагийн зориулалтын заалгүй байгаа нь сурагч, багш нарын сурах, ажиллах орчин нөхцөл болж чадахгүй байна.
Эцэг, эхчүүдээс гаргасан гомдлын дагуу энэ сарын 20-ны өдөр БСШУСЯ-наас ирсэн мэргэжилтэн байдалтай танилцаад, засвар дуусаагүй байгааг аюулгүй байдлын маш ноцтой зөрчил гэж үзсэн бөгөөд халаалтын системийг хамгаалалтын хаалттай болгох, сурагчдаас гэрийн хаяг, зорчих маршрутын нарийн судалгаа авах зэрэг хугацаатай үүрэг өгчээ.
Зочин · 2020/01/23
зочин · 2020/01/22
Амьдрал мэдэхгүй гоё ганган хүүхэн захиралын ажлыг үлгэр жишээ хийхийг үзүүлж өгч байна туршлага судал бусад их дээд сургуулийн захиралууд
Иргэн: · 2020/01/22
Захирал нь "даалгавараа л" биелүүлсэн төдий болов уу ? даа. Шүүхийн шийдвэрийг ч хэрэгжүүлдэггүй захирал дураараа аашлах "эрх мэдлийг" намаасаа авсан болохоор яалтай билээ. Ирэх сонгуулиар гишүүн болж л балаг битгий тариасай билээ. Сайдаар "сандал" хийдэг хүн юу ч хийж чадах байх. Одоо хэний өвөр дээр сууж байгаа юм болдоо...