Голден жим фитнесс клуб нь "Амархан" жин хасах хөтөлбөрийг зарлажээ. Энэхүү хөтөлбөрийн талаар тус клубын захирал ЦБаянмөнхөөс тодрууллаа.

 

-Танай клуб "Амархан" жин хасах хөтөлбөрийг зарлажээ. Энэ удаагийн уралдааны онцлогийн талаар ярина уу?

-Голден жим клуб нь ирэх 10 жилээ манай хамт олон их гоё өнгөлгөөр харж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид 270 гаруй мянган хүнд нийтдээ таван салбартай, 50 гаруй ажилчинтай, хөдөө орон нутагт хоёр салбараа нээж ажиллажээ. Эргээд харахад их л чамлалттайгаар ажилласан байна. Бид 10 жилээ Монголд илүүдэл жинтэй хүмүүс нэмэгдээд байгаатай холбогдуулж хүн амын дундаж наслалтыг уртасгахаар зайлшгүй зарцуулах ёстой юм байна гэж харсан. Гэхдээ өнөөдөр 10 жилийн өмнөхөөсөө дээрдсэн нэг зүйл нь ороод жингээ хасах, бие бялдраа хөгжүүлчих клуб олонтай болжээ. Харин одоо эдгээр клубүүд хамтарч ажиллах цаг хэдийнээ ирсэн байна. Ингээд тураах төв, иог, бүжгийн клубүүд бүгд хамтраад энэхүү уралдааныг явуулах юм. Олныг хамарсан, үр дүнтэй ажлыг хийх цаг болчихжээ. Зарим клубүүдын хувьд ямар ч үр дүнгүй ажиллаад байна. Би өнөөдөр таван салбартай клуб ажиллуулж байгаагийн хувьд үүнийг мэдэрлээ. Үр дүнгүй ажиллана гэдэг нь ашиггүй ажиллахыг хэлж байгаа юм. "Амархан" төслийнхээ хүрээнд Нийслэлд 100 гаруй клубт очиж уулзаж урилга, гэрээгээ хийлээ. Тэд маань сайхан баяртайгаар хүлээж авлаа. 

"Амархан" төслийн маань онцлог нь Улаанбаатар хот, 21 аймаг, 330 суманд маань фитнесс клуб үйл ажиллагаагаа явуулдаг бол тэнд мэргэжлийн багш байгаа. Тэд ямар нэгэн зорилго тавьсан байгаа нь ойлгомжтой. Ямар нэгэн байдлаар ашигтай ажиллахыг хичээж яваа байх. Тийм болохоор бидний энэ үйл ажиллагаанд оролцоход нээлттэй шүү гэдгийг дуулгая. 

-"Амархан" жин хасах хөтөлбөрийн хэрэгжих хугацаа?

-Энэхүү хөтөлбөр нь ирэх гуравдугаар сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 04-ний хооронд зохион байгуулагдана. "Амархан" хөтөлбөрт

  • 60-75 килограмм
  • 75-95 килограмм
  • 95 килограммаас дээш жинтэй хүмүүс гэсэн гурван ангиллын дунд болно. Ангилал бүр дээр 10 хүн шалгаруулна. Ингээд хамгийн их жингийн хасаж, эрүүлжсэн хүн нь Турк улс руу 6 шөнө, 6 өдрийн аялалд Ориг трэйвэл компаниар явах эрхийн бичгээр шагнагдах юм. 30 сая төгрөгийн шагналын сантай хөтөлбөр.

Жин хасна гэдэг зүйл маань ид шидийн зүйл биш. Тухайн хүн булчин, шөрмөс, эд эсээ бүрэн ажиллуулж байж үүний цаана гардаг. Тэрнээс гарын үсэг зураад л турчихдаг ажил биш. Тиймээс бид нар мэргэжлийн дасгалжуулагч нараа олноороо оролцохыг уриалж, урьж байгаа. Та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг "Голден жим" клубтэй холбогдож аваарай. Клуб болгон энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар

Амархан хөтөлбөрт эхэлж бүртгүүлсэн 100 хүнд Герман улсад үйлдвэрлэсэн өөх шатаагчийг бэлэглэнэ. Өөх шатаагч жингийн илүүдэлтэй хүнд маш их хэрэгтэй зүйл байдаг. Бэлтгэл сургуулилтаа хийхэд нь өөхийг нь дэмждэг бөгөөд хэрэгцээтэй амин дэмийг нь өгдөг. 

Энэ хөтөлбөрийг маань бусад клубүүд маань маш ихээр дэмжиж байгаад сайшаалтай хандаж байна. Цаашдаа "Голден жим" клуб ганцаараа ажиллахгүй ээ бусад клубүүдтэйгээ хамтарч ажиллана. Та бүхэн маань хөтөлбөрт хамрагдахын тулд заавал манай клубын таван салбарыг зорих шаардлагагүй. Гэр, ажлынхаа хамгийн ойр байгаа клубтээ очоод "Амархан" жин хасах хөтөлбөрт бүртгүүлье гээд уралдаанд оролцох боломжтой болно. Тухайн хүн 350 мянган төгрөгөөр тус хөтөлбөрт бүртгүүлж 175 мянган төгрөг нь таныг бэлтгэж байгаа клуб, таныг дасгалжуулж байгаа дасгалжуулагч нарт очих мөнгө шүү. Үлдсэн 50 хувь нь энэ хөтөлбөрт дээр ажиллах эмч, ажилчдын гээд олон зардалд зарцуулагдах юм.

 

-"Амархан" жин хасах хөтөлбөрт оролцох хүмүүстээ та бүхний зүгээс юуг амлаж чадах вэ. Тухайлбал, 100 килограмм жинтэй хүн оролцлоо гэхэд биед ямар ямар өөрчлөлт гарах уу?

-Өөрчлөлтийг бид нар амлаж чадна. Голден жим фитнесс клуб 18 удаа жин хасах уралдааныг олон нийтийн дунд зарласан байдаг. Энэ үеэр жин хасаагүй ямар ч тохиолдол байхгүй. Хамгийн багадаа 5-6 килограмм жинг хасуулж чадна. Их жин хасуулахаас илүүтэй тэр хүний амьдралд аз жаргалтай байх, амьдралынх нь зөв дадал зуршлийг ойлгуулж өгөх л хөтөлбөр. Нэг сардаа хөтөлбөртөө оролцоод үргэлжлүүлээд л фитнессээрээ хичээллээд эхэлвэл зөв дадал зуршилтай болж, биеийн жин нь нэг жилийн дараа гэхэд төгс болсон байна гэж л ойлгох хэрэгтэй.

-Хүмүүс жингээ хасах гэж байгаа гээд тураах цай, кофе хэрэглэж байгаа харагддаг. Харин фитнессээр хичээллээд жингээ хасах хоёрын ялгааг  хэлж өгнө үү?

-Энэ хоёр асар их ялгаатай зүйл. Хэрвээ цай, кофе уугаад жингээ хасчихдаг байсан бол Дэлхий дахинд илүүдэл жинтэй ганц ч хүнгүй байна. Жин хасна гэдэг чинь ид шидийн зүйл биш ээ. Фитнесс гэдэг зүйл бол хөдөлж байж эрүүлээр тураадаг. Тэгэхээр бид нар дасгал, сургуулиалт хийж байж амьдралынхаа зөв дадал зуршлыг олж авна. Ингэж Монгол улс үсрэнгүй хөгжилдөө хүрнэ шүү дээ. Эрүүл монгол хүн байж л хөгжинө биз дээ. Тэрнээс өвчтэй хүмүүсээр дүүрчихвэл яаж хөгжих үү. Хүний амьдралыг ажил хийхэд идэвхтэй 45 жил гэж бодьё. Ингэхэд 10 жил ажиллаад үлдсэнд нь эмчилгээ, сувилгаа, мөнгө төгрөгөө зарцуулах болдог. Ихэнхи өвчлөлийн гол буруу нь хөдөлгөөний дутагдал, буруу хоололт гэдгийг хүн мэдсээр байдаг мөртлөө фитнесст яагаад явдаггүй юм. 

Одоо удахгүй Монголын уламжлалт баяр болох "Цагаан сар" тохионо. Энэ үеэр бид нар нэг дор бууз, өөх юу л байна бүгдийг нь иддэг. Энд л нөгөө хавдрын эсүүд нь үржиж байдаг. Цагаан сарын дараа эмнэлгүүд ачааллаа даахаа больдог. Тэгэхээр бид энэхүү зорилтод хөтөлбөрөө цагаан сарын баяр дөнгөж өнгөрөөгөөд эхлүүлж байгаа юм. 

Манай клуб ганцаараа энэ хөтөлбөрийг явуулахгүй ээ нийтийг хамруулж, илүүдэл жинтэй байгаа хүн бүрийг оролцохуулахаар бусад клубүүдээ урьж, дуудаж байгаа маань энэ. Урилга өгч, гэрээ хийж байгаа. Монгол улсад хөгжих боломж бий. Тэр дундаа илүүдэл жинтэй тэмцэхэд боломж бидэнд байна.

-Эмч нарын багийнхаа талаар?

-Бид нар эмч нарын багтай зайлшгүй ажиллах ёстой. Сошиал хөгжсөн энэ үед групп болгож ажиллана. Нэгдүгээр эмнэлгийн шүүрлийн тасгийн эмч нар, сахарын эмчтэй хамтарч аижллахаас гадна Сонгдо эмнэлгийн Баярсайхан доктор манай хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллана.

Мөн сэтгэл зүйчийн баг, хоолны баг гээд мэргэжлийн бүх хүмүүс хамтарч ажиллана. Ийм болохоор та бүхэн эргэлзэх хэрэггүй жингээ хасаж чадна. Амьдралынхаа аз жаргалыг мэдэрч, сайхан амьдрах, эрүүл байх элэг бүтэн байх гэдэг нь "Амархан" хөтөлбөрөөс эхэлнэ" Тиймээс эргэлзэх хэрэггүй гэдгийг оролцогч нартаа хэлье.