Коронавирустэй 10 иргэнийг тусгаарлан ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулж байна
2020/01/23
Өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 22-нд БНХАУ-ын Бээжингээс - ОХУ-ын Москва хотын чиглэлд зорчсон олон улсын галт тэргэнд урд хөршийн иргэн өндөр халуурчээ. Улмаар замд нь буюу Эрээн хотод яаралтайгаар шинжилгээнд хамруулсан аж. Түүнээс короно вирус илэрсэн болохыг Монголын талд албан ёсоор мэдэгдсэн байна.
Бээжингээс – Москва хотын чиглэлд зорчиж явсан галт тэргэнд урд хөршийн иргэн өндөр халуурч, яаралтайгаар шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн болох нь тогтоогджээ. Харин уг өвчтөнтэй манай улсын 10 гаруй иргэн зорчин явж байжээ.
Тиймээс БНХАУ-ын талаас албан ёсоор мэдээлэл хүргүүлснээр яг одоо ХӨСҮТ-д дээрх 10 иргэнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байна. Энэ мэдээллийг үнэн бодит эсэхийг ЭМЯ-аас тодруулахад үнэн болохыг нотлов. Мөн өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор коронавирусээр өвчилсөн байж болзошгүй хоёр иргэн нэвтэрснийг саатуулан, нутаг буцаасан. Эрүүл мэндийн яамнаас энэ хоёр хүний шинжилгээний хариу маргааш гарна гэдгийг мэдээлээд байна. Иймд иргэд уг вирусээс өөрийгөө болон ойр дотны хүнээ хамгаалж, болзошгүй аюулаас сэрэмжлэн өдөр тутамдаа амны хаалт зүүж хэвших шаардлагатай байна. Энэ нь урьдчилан сэргийлэх хамгийн бодит, эхний алхам болно.
Зочин · 2020/01/24
hiilee haa malnuudaa
Зочин · 2020/01/24
Зочин · 2020/01/23
xilee haa