Ноолуурын дөрөв дэх том хэрэглэгч Германд монголчуудыг жигшиж эхэлжээ
2020/01/24
- Германы ZDF сувгийн “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэвтрүүлэгт “ноолуурыг барьж үзмэгц зөөлөн дулаан мэдрэмж төрдөг, тансаг бүтээгдэхүүн” хэмээн магтсан хүмүүст ямааны хоолой хэрчиж буй бичлэг үзүүлснээр айж жихүүцэн, ноолуур хэрэглэхгүй бодолтой болж буйг үзүүлжээ
- 2019 оны 12 дугаар сарын 17-нд Германы хоёр дахь том телевиз болох ZDF сувгаас “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэртэй нэвтрүүлэг цацлаа
- Амьтны эрх хамгаалах PETA байгууллагын монгол уламжлалт мал аж ахуйг харлуулах гэсэн үйлдэл Герман улсад ийнхүү хүчтэй явж байгаа нь анхнаасаа зорилготой гэдгийг тодорхой болголоо
Уг нэвтрүүлэгт Монголын уудам талд бэлчих мал сүргийн дроноор авсан дүрсийг өнгөрсөн онд PETA нийгэмлэгээс гаргасан ямааны хоолойг хэрчиж буй бичлэгтэй эвлүүлэн гаргасан байв. Түүнчлэн ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүүгийн яриа болон “Ханбогд Кашемир” компанийн захирал Ч.Ганцэцэгийн малчны хотонд түүхий эд бэлтгэгчтэйгээ уулзсан зэрэг үйл явдалтай хослуулан монголчууд харгис заншлийг тайлбарлаж, төрийн бодлогоо танилцуулсан хоёр цаг гаруйн ярилцлагаас тэс өөр утгаар хэдхэн секундыг эвлүүлсэн байв. Түүнчлэн хаан ширхэгт сайн чанарын ноолуур малчны хотноос ээлтэй аргаар бэлтгэдгээ учирласан үйлдвэрлэгч бүсгүй, малчны ярилцлага ч эсрэг утгаараа шингэсэн байв. Энэ өдрүүдэд ХБНГУ-д “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020” зохион байгуулагдлаа.
Уг үзэсгэлэнд “Говь” ХК-ийн төлөөлөл оролцож, ноолуурын үйлдвэрлэлийн талаар үнэн бодит мэдээллийг хүргэсэн. Үзэсгэлэнгийн үеэр хэд хэдэн гаднын хүн ирж, ямааг зэрлэгээр тамлан ноолуур бэлтгэдэг тухай асуусан аж. Тиймээс энэ мэдээлэл ервопчуудад хэдийн хүрч, монгол ноолуураас татгалзахад бэлэн байгаа нь тодорхой боллоо. Ирж асуугаагүй олон сая хүн ташаа ойлголттой хэвээр үлдэх эрсдэл үүсжээ. Дээр өгүүлсэн “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэвтрүүлэгт оруулсан өөр нэг хэсэг нь оны өмнөх хямдралын үеэр дэлгүүрийн үйлчлүүлэгчдээс санал асуулга авсан байв. Тэд “ноолуурыг барьж үзмэгц зөөлөн дулаан мэдрэмж төрдөг, тансаг бүтээгдэхүүн” гэж магтах авч, сэтгүүлч ямааны хоолой хэрчиж буй бичлэг үзүүлснээр айж жихүүцэн, ноолуур хэрэглэхгүй бодолтой болж буйг мөн үзүүлжээ. Амьтны эрх хамгаалах PETA байгууллагын хашаанд бус өөрийн дураар бэлчдэг, байгалийн зүй тогтлоор ноолуурын үйлдвэрлэл явуулдаг монгол уламжлалт мал аж ахуйг харлуулах гэсэн нь манай ноолуурын дөрөв дэх томоохон харилцагч Герман улсад ийнхүү хүчтэй явж байгаа нь анхнаасаа зорилготой явуулсан ажиллагаа гэдэг нь тодорхой боллоо. АНУ-д Гуравдагч хөршийн худалдааны хууль хэлэлцэх гэж буй энэ үетэй давхцан дэлхий нийтэд монгол ноолуурын нэр хүндийг унагах санаархал үйлдвэрлэгчдийн эрх ашигт нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх нь. Үүнийг бид өөрсдөө хамгаалж, жинхэнэ эко технологиор бэлтгэдэг, сайн чанарын бүтээгдэхүүнээ зах зээлд хамгаалж үлдэхийн төлөө төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэх цаг ирлээ.
Засгийн газрын мэдээ сонин
багш · 2020/01/26
Тийм шүү. Ямар харгис юм явуулж байлаа даа. Саяхан Хүн тамалж байсан шоронгийх нь ой болоо биздээ.
багш · 2020/01/26
Мал мэдэхгүй хятадуудын тэр жигшүүрт үйлдлийгмонгол чууд тэгж ямаагаа самнадаг юм шиг гаргаж байгаа нь яалтгүй хятадуудын бодлого байж магадгүй. Монголчууд тэгж харгис маягаар ямаага самнаж байгааг би л лав мэдэхгүй юм байна.
Хүннү · 2020/01/26
Харин тиймээ. Энэ хүүхнээр хавар ямаа самнуулах хэрэгтэй. Ямаа самнах гэдгийг өөрийнхөө салтааны үсийг зулгаалгаж байгаа юм шиг ойлгож. Тэрч бол аймшигтай өвдөнө. Ямаа санах чинь түүнээс өөр хавар дулаархаар 3,4 сард ямааны ноллуур өөрөө биенээсээ хөндийрөөд сул болдог. Энэ үед нь зориулалтын самаар самнаж авдаг юм. Ямаа өөрөө маш бааштай, адтай мал л даа. Биенд сам хүрэх бүү хэл бариад авхад орилдог.
Хүннү · 2020/01/26
Зисс...герман юучв дээ. Бид ямар тэд нар шиг хүний арьсыг амьдаар нь хуулж цүнх хийсэн биш. Ямаагаа самнаж ноолуураар нь хувцас хийж өмсөө л биз. Ямаа самнахдаа хоолойг нь огтолдоггүй юм. Хэвтүүлж байгаад хөөрөөд суларсан ноолуурыг нь самаар авч байгаа л зүйл. Түүнээс биш биенд нь байгаа үсийг зулгаагаад байгаа зүй байхгүй. Энэ бол зориуд бидний харлуулах гэсэн зүйл байна. Хэнзелмануудаа юмыг сайн судал үз. Ийм байж болохгүй . Бас тэгээд нэртэй телвиз ч гэх шиг ямар юмных “нэр” байдаг юм худаа мэдээ цацаад л...
Зочин · 2020/01/26
Чи бид хоёроос эхлээд байхгүй боллоо.
Зочин · 2020/01/25
Хэ хэ германчууд тийм соёлтой хүмүүжилтэй энэрэнгүй улс хүмүүс мөн бил үү дээ өөрсдийгөө юу байсан аа байгаагаа мартаагүй л баймаар
zochin · 2020/01/25
Ter neg son of bitch ees bolj baihgui u Hund tus bolj chadahgui bol uuriinhuu umhii bugsiig zireed yvj bai gichii mine
Зочин · 2020/01/24
Юу ч мэддэггүй хэрнээ өөрийгөө мундаг хүн болгож харуулах гэж пост энэ тэр бичиж гайхуулж явдаг Номинжин билүү тэр охины гай барцад үүгээр дуусахгүй нь бололтой. Тарьсан баасыг нь өөрөөр нь цэвэрлүүлэх хэрэгтэй...
Иргэн · 2020/01/24
Энэ улсад эрүүл хүн байна уу?!
Зочин · 2020/01/24
Зочин · 2020/01/24
Unen sh de Uchir medehgui ymnuud ingeed gai bolj bga ym Ydaj amid ymaa samnadag gdgiig medej bj yrihgui
Зочин · 2020/01/24
Дорж · 2020/01/24
ӨӨ энэ Эрггүү НОМИНЖИНГЙН ГАЙ