Миний зээлийг төлөлцөх болов уу?
2014/03/29
Сайн байцгаана уу? Энэ сайтад анх удаа захидал илгээж байна. Та бүхнээс сэтгэгдэл зөвлөгөө, шүүмж, санал авах гэсэн юм. Намайг А гэдэг би одоо 28 настай төсвийн байгууллагад ажилладаг жирийн бүсгүй. Миний амьдрал нэг л болж өгөхгүй байна. Та бүхэн төвөгшөөлгүй энэ урт захидлыг минь уншаад надад туслаач гуйж байна. Найз залуутайгаа 3 жил бараг 4 жилийн өмнө танилцаж байсан надаас 4 насаар ах.
Автобусны буудал дээр автобус хүлээгээд нээх удаан зогсож билээ тэгэхэд нэг залуу бас зогсоод л байгааг яагаад ч юм би анзаараад байсан автобус ирээд суугаад явж байгаад урд толинд нь хартал нөгөө залуу миний арын суудалд суусан харагдсан. Дараагийн буудлаас нь нэг настай хүнд суудлаа өгөөд миний дэргэд зогссон тэгээд намайг ямар автобусанд суухыг хүлээгээд зөндөө удлаа аягүй даарлаа халуун юм уугаад дулаацаад гэрт чинь хүргээд өгөе энэ тэр гээд яриад л яваад байж билээ. Би юу ч дуугарахгүй инээд хүрээд л суугаад байсан тэгсээр ганцаараа ярьсаар энд буугаад халуун юм ууя гээд буудал болгон дээр гуйгаад битий буруугаар бодоорой санаа зоволтгүй ганц аяга халуун кофе уучаад л гэрт чинь хүргээд өгөе гэж явсаар би зөвшөөрч халуун кофе ууж танилцаад гэртээ хүргүүлээд утасны дугаараа өгсөн ингэж л эхэлсэн юм. Би найзуудтайгаа байр түрээсэлж амьдардаг байсан. Тэр өдрөөс хойш байнга л утсаар ярьж мессеж бичээд өдөр болгон уулзаж гадуур зугаалаад л утасны дэлгэцэн дээр нь танилцаад хэдхэн хонож байхдаа манай орцонд авсан миний зураг байнга байдаг байсын. Сүүлд өөр зөндөө зураг аваад тэр нээх гоё зураг биш тэрнийгээ устгах гээд оролдож байгаад өөр охинтой авахуулсан зураг олж хараад асуусан чинь хуучин найз охин өчигдөр компьютерээсээ зурагнууд авсын наад зураг чинь байсан байна лээ устгахаа мартсан байна гээд надад найз охин байгаа гэхдээ одоо салж байгаа чи жаахан тэсчих угаасаа хол байгаа хотод байдгүй юм. Би ганцхан чамд л хайртай чамайг хэнээс ч дутахааргүй хайрлана 2-уулаа цуг амьдаръя гэдэг байсан. Тэр охин нь надруу нэг залгаад аймаар уурлаад ална энэ тэр гэсэн тэгээд тэр охин руугаа аягүй эвтэй мессеж бичээд дугаараа сольсон угаасаа салах гээд дарханаас өөрөө хотруу ирсэн тэр нь дарханд байдаг юм гэсэн. Ингээд тэр охины сураг тасраад байж байтал манай найз залуу надад хэлэх юм байна гээд 4 настай охинтой охин нь өөр дээр нь үлдсэн одоо ээж аав дээр нь дарханд байдаг гэдэг байгаа. Надад сонин байсан ч өөрт нь юм хэлээгүй.
Би цуг амьдрах саналыг нь зөндөө бодож үзсэн охиных нь зургийг ч харсан яг үнэндээ надад тийм ч эвгүй санагдахгүй байсан. Тэр үед би хайрлаж халамжилж болох байх гэж боддог байлаа би өөрөө ч аавын охин биш л дээ. Гэтэл нэг өдөр манай найз залуу 2-уулаа салая би чамд тохирох хүн биш чамд өөр сайн хүн олдоно гээд яваад өгсөн. Би хайртай хаашаа явсан ч дагаад явна салахгүй охиныг чинь өөрийн хүүхэд шиг хайрлаад байж чадна гээд гуйгаад гэрийнх нь гадаа өдөржин оройжин бараг л шөнөжин хүлээгээд над дээр ирээгүй. Утсаа унтраагаад асаахаараа наанаасаа яваа би наана чинь очихгүй гээд тэгээд л ахиж уулзаагүй. Ингээд бид хоёр 4 сар гаран уулзаад л салсан. Би сайн хүнтэй учраад сайхан амьдраарай гээд ахиж залгаж зовоогоогүй орхисон. Тэгээд зунжингаа холбоогүй байсан хааяа надруу ганц нэг мессеж бичнэ би хариу бичдэггүй байсан. Ингээд ахиад л 4 сар гаран уулзаагүй байж байгаад ахиад уулзая гээд мессеж бичээд гуйгаад байхаар нь уулзсан. Анхны цас орсон нээх сайхан орой байсан. Би өөрийгөө ойлгоогүй цаашаа гэж чадахгүй мөртлөө аягүй хатуурхдаг байсан байнга аашлаад л чи яаж намайг орхиод явлаа гээд л манай найзууд чи яах гэж ингэж байдын сайн залуу гэнэ. Ахиад чамайг алдмааргүй байна 2-уулаа сайхан амьдрах болно энэ тэр гээд гуйсаар бид 2 цуг амьдардаг болсон.
Бараг өнөөдрийг болтол байнга цуг байсан энэ хугацаанд мөн ч их юм боллоо. Анх намайг орхиж явахаас нь өмнө бид 2 бараг муудалцдаггүй тэгэх шаардлага ч гардаггүй байлаа. Эргээд ирэхэд нь миний зан аягүй өөрчлөгдсөн дандаа аашлана загнана тэр болгонд юу ч дуугарахгүй би чамайг юу гэж байсан ч тэсэх болно гэнэ. Миний энэ гаргаад байсан ааш аяндаа гайгүй болоод ирсэн найз залуу маань хувьдаа жижиг компанитай ажлаа явуулаад сайхан л байсан. Гэрийнхэнтэй нь танилцлаа охинтой нь танилцлаа зун наадмаар дарханд гэрт нь очиж 4-5 хоног амраад ирсэн. Тэндээс л хамаг юм эхэлсэн дээ. Охин нь намайг ээжээ гээд л сүйд өдөржин оройжин дагана цуг унтана гэж дайрна ёстой хэцүү өмнө нь ээж аавтай нь охин нь хотод ирээд уулзаж байсан л даа тэр үед бол манай гэрт биш өөр хамаатныд нь бид 2 очоод уулзаад ихдээ л ганц хоног цуг хононо тэгж байгаад л буцаад явцгаадаг байсан юм. Гэтэл баяр ч үзэж чадахгүй амарсан ч юм байхгүй би чинь сургуульд орсон том хүүхэд зууралдаад байхаар хэцүү найздаа битий ингээд бай гэж хэлээчээ гээд хэлүүлэхээр охин нь ер тоохгүй аав ээж нь ч юм хэлэхгүй. Тэгж байж нэг юм хотруу ирээд байж байтал нөгөө хэд нь араас ирээд манайд сар гаран болцгоосон албан ёсоор бид 2 хурим найр хийж гэр бүл болоогүй байхад ингэж болдог л юм байлгүй.
Аав ээж 2 нь охинтой нь тэгээд бас эрэгтэй дүү нь, эмэгтэй дүү нь найз залуутайгаа хамаатных нь оюутан залуу гээд гэр бүлээрээ шаваад байдаг юм байна. Аав ээж нь ууг нь их сайхан хүмүүс санагддаг юм надад эхэндээ тэрүү аягүй сайн байсан заримдаа би энэ хүмүүс чинь хэзээ явах юм гэр бүл ах дүү хамаатан садангаараа ингэж олуулаа байна гэж юу байсан юм гээд уурлахаар тэгж байгаад удахгүй явах байлгүй дээ л гэнэ. Нэг орой охин нь бид 2-той унтана гэсэн чинь аав нь тэг тэг гэдэг байгаа миний уур аймаар хүрээд эмээтэйгээ очиж унт гэсэн чинь яахавдээ одоо явах гэж байгаа юм чинь ганц удаа унтаг гэхээр охин нь бүүр миний уурыг барж ядаж байгаа юм шиг чанга чанга хөхрөөд л хэвтээд байгаа юм чинь. Тэрнээс болоод бид 2 аймаар чангаар хэрэлдээд эхлэхээр ээж нь манай өрөөнд орж ирснээ бараг 2 хүүхдээ өмөөрөөд байгаа юм даа. Би явлаа гээд хамаг юмаа эмхлээд хамаатныхаа ахыг дуудаад явах гэж байхад хэн ч намайг битий яв гэж хориогүй. Ах ажил амжихгүй байна харанхуй шөнөөр юу болоов маргааш яваад очьё гээд ирээгүй.
Тэр шөнө би буйдангийн сандал дээр суугаад хоносон маргааш нь манай найз залуу эрт ажилдаа явсан би гэрийнхэнтэй нь үлдсэн тэд надтай юу ч яриагүй цай хоол хийхээрээ өрөөнд оруулж ирж тавьчихаад бүгд нөгөө өрөөндөө өнжсөн. Өдөр нь манай найз залуу намайг орой харихад юмаа аваад явсан байгаараа гээд мессеж бичээд байсан би нэг эмэгтэй найзаа дуудаад юмаа зөөгөөд явах гэхээр надад очих газар бараг л байгаагүй хамаатныдаа очих хэцүү найзийндаа очих хэцүү тэгээд найзийгаа явуулчаад өдөржин нөгөө сандал дээрээ хэвтээд өнжсөн. Орой манай найз залуу ирээд юу ч дуугараагүй би ч дуугараагүй хэвтээд л байсан. Шөнө нь босож ирээд намайг тэврээд одоо орондоо ороод унтая гэж гуйгаад нэг юм эвлэрсэн. Маргааш нь ээж нь надад сургаал айлдаад л байсан. Хэд хоноод би гадагшаа 4-5 хоногоор яваад ирэхэд яваагүй байж л байсан. Би ээжид нь цүнх гутал охинд нь гутал гээд л бүх хүмүүсд нь юм авч ирж өгсөн ээж нь миний охин гээд сүрхий хүүхэдгүй бол би ээжтэй нь сүрхий байх байсан гэж хааяа боддог юм.
Хүүхдээс нь болж хэрүүл гарсан болохоор хүүхэд нь том болцым байж яадаргаатай би охинд нь дургүй болсон гэхдээ нээх ил гаргахгүй л дээ. Охиноос нь болоод ээжид нь бас таагүй болсон байх. Намайг ирсний дараа удаагүй ээж аав охин нь дархан руугаа нэг юм явцгаасан. Ахиад хэд хоноод би хөдөө гэрлүүгээ явсан би гэртээ нутагтаа очоогүй олон жил болоод сая явж байгаа минь энэ найз залуугаа танилцуулаад цуг явах төлөвлөгөөтэй байсан ажил нь болохгүй би ганцаараа явж таарсан. Манай нутаг хол болохоор манайд очиж үзээгүй манай ээж аавтай танилцаагүй л дээ энд байдаг хамаатнууд манай 2 дүүтэй л танилцсан. Онгоц орой 7 болж байхад буугаад ирснээ хэлэхээр залгахад утас нь холбогдоогүй тэгээд тэр шөнөжин холбогдоогүй өглөө үүрээр надруу залгаад хайр нь ажилдаа гарч байна гэдэг байгаа. Надад нэг сонин санагдаад дүү рүү нь залгаад асуусан чинь гэртээ ирж хоноогүй гэдэг байгаа би бараг галзуурах шахсан залгаад гэртээ хоноогүй гэж байна хаагуур явав гээд хашгичиж өгсөн чинь утсаа салгаад би чамтай хэрүүл хиймээргүй байна. Би буруу зүйл хийчихлээ надаас юу ч асуулгүй уучилж чадахуу гэсэн мессеж явуулсан байсан. Надад ярих ер нь юу болоод байгааг ч ойлгох чадал байгаагүй утсаа унтраагаад ямар ч утгагүй баяр хөөргүй тэр олон жил очоогүй байсан гэртээ 4 хоноод буцаад ирсэн.
Буцаж ирээд л хашгичиж өгсөн хэнтэй хаана хоносон гээд бодвол үнэн хэлсэн биз 2 хүүхэнтэй буудалд хоносон гэж хэлсэн миний эмэгтэй дүү түүний эмэгтэй дүү нь найз залуутайгаа байсан болохоор мэдсэн. Би саллаа явлаа гээд дүүгээ юмаа бэлд гээд манай дүү амралтаараа хариад байж байгаад надтай цуг ирсэн юм үнэхээр явахыг хүссэн хамаг юмаа хамаад явах гэхээр явуулахгүй би чамаас салж чадахгүй уучлаарай би чамд бүх үнэнгээ хэлсэн ганцхан удаа уучлаач гээд уйлаад гуйгаад явуулахгүй болохоор би үхнэ гээд бүх юмаа хагалсан гал тогооны бүх юм зурагт гээд хагарах бүх юм юу ч үлдээгүй. Хэд хоног ажилдаа явахгүй намайг ч гаргахгүй буруу харж уйлж хэвтээд өөрийгөө зүхээд толгойгоо заримдаа нүдээд байхаар нь өрөвдөх ч шиг болоод би гайгүй болсон. Ахиад л хэцүү зүйлс ар араасаа гарч ирсэн ажил нь явж өгөхгүй ажилчдыхаа цалинг ч өгч чадахгүй болоод машинаа зарлаа, би цалингийн зээл авлаа, ажил нь бүүр явахаа болилоо ямарч мөнгөгүй боллоо. Бид 2 байрныхаа түрээсийг ч өгч чадахаа байлаа. Намайг үглэхээр би мэдэж байгаа бодож байна л гэнэ юу ч бүтэхгүй би ах дүү хамаатан садангаасаа мөнгө зээлнэ 2 утсаа ломбарданд тавиад авч чадсангүй, компьютерээ хүртэл ломбарданд тавьлаа.
Цалингийн зээл нэмж аваад өрөө хагаслаад компьютерээ авлаа. Өвөлжингөө гэртээ хэвтээд л унтаад л надад хийх юм байхгүй гэсэн шиг өглөө босохгүйгээс нь болж бөөн хэрүүл мандлаа миний зан ааш гэж аймаар хувирч байна ажилгүй арчаагүй гээд харааж өгсөн явлаа гээд гарах гэхээр явуулахгүй буцааж угз татаад намайг орлуу түлхээд хана мөргүүлсэн. Би босоод хэд хэд өшиглөөд цохисон чинь надруу аяга шидээд тэр нь хананд цохиод хагарсан хавиар нэг байгаад байсан аяганых нь хэлтэрхийг бариад авсан чинь намайг өөрийгөө зүснэ гэж бодсымуу яасын чи яагаад дандаа ингэж тэнэгтэж байдын ингээд зүс гээд миний гарт байсан хэлтэрхийг булааж аваад миний гарыг зүссэн аймаар цус гараад би ч ингээд үхэх юм байна гэж бодогдсон. Судсанд нь арай л хүрээгүй байсан бид 2 2-уулаа үхтлээ айсан одоо муухай соривтэй болсон. Би байнга уурлана байнга стресстэй байдаг болсон цагаан сар март гээд ямарч баяраар гэрийнхэнтэй нь би яриагүй өөрөө ч намайг яриулаагүй. Ингэж байтал ахиад байрны мөнгө нэхлээ би цалингаараа зээлээ төлөөд илүү юм юу ч гарахгүй ахиад компьютерээ ломбарданд тавиад байрныхаа мөнгийг өглөө би одоо авч чадахгүй гэрийнхэн хамаатны хүнээсээ зээлсэн өрөө ч өгч дуусаагүй байхад чи ямар нэг аргаар ээждээ хэлээд аргалаад ав гэхээр за мөнгө хайж байна гэж явсаар хугацааны 7 хоног нь болоод алдангид ороод 10 гаран хонолоо намайг ажилдаа явсан хойгуур миний ажил компьютергүй бол явахгүй миний хувийн ажил хувьсгалын бүх юм компьютер дээр байгааг аргагүй мэддэг болохоор авахаас аргагүй хөргөгч угаалгын машин 2оо 900-д зараад компьютерээ авчлаа.
Би удахгүй аваад өгнө өө уучлаарай гэж мессеж бичсэн. Чи арай ч дээ гэхээс өөр хэлэх ч үг олдоогүй уурласан ч арай ч дээ гээд уйлахаас өөр аргагүй үг ч олдохоо больсон. Ханиад хүрээд хэвтэж байгаад намайг үглээд загнаад байхаар тэсэхгүй нь 2-уулаа салая гээд яваад 3 хонолоо ирэхгүй бололтой өчигдөр намайг ажлаас ирээгүй байхад ирээд хувцас бичиг цаасаа аваад явчихсан байна лээ. Ирэхгүй бол надад ядаж харж уур хүрэхгүй зүгээр ч юм шиг гэхдээ үнэхээр хэцүү байна би яавал дээр вэ? Надруу уучлаарай би ажилаа хөөцөлдөж байгаад мөнгөтэй болохоороо өрийг чинь төлж өгнө өө амлаж байна гээд мессеж бичээд байх юм. Би одоо яах ёстой вэ яавал дээр бол зөндөө өртэй цалингаараа цалингийн зээлээ өгөөд яваад байж болно л до илүү гарах юм юу ч байхгүй бусад өр байдаг бас байрны түрээс идэх уух өмсөж зүүнэ. Амьд хүн аргатай гээд болох л байх гэхдээ одоо би салмаар байгаа ч бас нэг хачин санагдаад байх юм магадгүй мөнгөний асуудлаас болоод айж байгаа байх л даа.
Над руу нөгөө л чи минь сайхан амьдрах ёстой хүн чи жаргах ёстой чамд сайн хүн олдоно гэсэн юм явуулна би үүнээс ч айж байна надад одоо хүнд итгэх итгэл үлдсэн болов уу би өөр хэн нэгнийг хайрлана тэр хүнийг эхнээс нь шинээр итгэж эхэлнэ гэхээр аймаар санагдаж байна. Бас намайг ийм байдалд оруулчаад явж байгаа юм чинь надад туслах болов уу миний зээлийг төлөлцөх болов уу гэж бодогдоод нойр ч хүрэхгүй байна. Энэ бүгдэд эсвэл миний буруу байна уу…
Зочин · 2015/04/07
Ер нь бол чамд их буруу байна. Чи л хүний хүүхдийг зовоож, зэрлэгшүүлж байна. Наадах хүн чинь ямар тошуурхаж яваад дампуурчихсан бишдээ, үнэхээр ажил нь бүтэлгүйтээд хэцүү байг******д, яагаад түрээсээ дийлэхгүй байранд амьдраад байгаан. Гэр бариад ту******а гараад амьдраад үзэх хэрэгтэйшд. Хөөрхийг уйлаад байсан гэж бодохоор бүүр миний хань нүдэнд харагдчихлаа. Чи бид 2 төстэй зантай юм байна. Манай хүн ч гэсэн гэрийнхэнд нь ингэж хандвал дуртай байхгүй, би гэрийнхэнд нь арай ч ийм зан бас гаргахгүйлдээ. Та 2 түрээс төлөөд амьдарч байхад эцэг эх нь хүүгийндээ очихгүй өөр хаана очихын? Эрэгтэй хүнийг ийм эмзэг, хямралтай үед нь л хайрлаж, тэвчиж, хоолгүй хонуулчихгүй юмсан гэсэн сэтгэлээр хандаж, ярилцаж дэм өгөх хэрэгтэй шүү. Чиний зээлийг төлөлцөх боловуу гэж санаа зовж л байдаг, чи бас тэгжийж өөдгүй хүн юмаа. Санаа зовоод байгаа бол явуулахгүй эвлэж авчраад зээлээ төлүүлчихээд явуулаач!