Н.Номтойбаяр хөөгдөх үү, үлдэх үү
2020/01/27
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос өнгөрсөн баасан гаригт Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ үеэр Ц.Нямдорж гишүүн “Дэд хорооны гишүүд нэг зүйл дээр санаа зовж байгаа. Гол асуудлаа шалгахгүйгээр тойроод явах, өөр зүйл хөөцөлдөх вий гэдэг дээр санаа зовж байна.
Гэхдээ Ерөнхий прокурор асуудлаа оруулж ирсэн учраас хариуцлагаа цаашид хүлээх байх гэсэн зүйл яригдсан” гэв.
Түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэж УИХ-ын таван гишүүн үзэв. Тэгвэл тэрбээр Халдашгүй байдлын дэд хороо тодорхой баримт дээр хуулийн хүрээнд шийдвэр гаргах биш. Улс төрийн шийдвэр гаргадаг юм байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. УИХ-ын нээлттэй хэлэлцэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлээд авсан.
Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож “Намын нэр хүнд унаж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих” гэсэн саналыг Н.Номтойбаярт хэлэх нь тэр. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Зарим гишүүд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хувилбар байна гэсэн. Миний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэрэг бүртгэлийн ажиллагаанаас зугтаагүй. Харин ч арваннэгдүгээр сарын 25-ноос хойш өөрөө очоод хөөцөлдөөд яваад байгаа. Мэдүүлэг аваагүй. Би бүрэн эрхийн байдлаа давуу тал болгож, зугтаасан зүйл байхгүй байгаа биз. Тэгэхээр энэ бол өөрөө түдгэлзэх үндэслэл биш. Мэдээлэл задалсан гэсэн, задлаагүй. Хэн задалсан талаар би мэдээлсэн. Нэг, хоёр дахь үндэслэл нь угаас үндэслэлгүй учир УИХ-ын гишүүнээс өөрөө түдгэлзэх бичиг яаж хийх юм бэ гэдэг үндэслэл гарч байгаа. Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэргийн тухайд хууль зөрчөөгүй, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг л биелүүлсэн. Одоо яах вэ дээ, УИХ-ын л асуудал. Ямар шийдвэр гаргахыг нь харъя” гэдгээ хэлсэн.
Тэгвэл өдгөө түүнийг УИХ-д авч үлдээд намаасаа хөөх гэж буй бололтой хэмээн бор шувуу нисэж эхлэв.
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон шалтгаан нь түүний хэлснээр, ХНХ-ын сайдаар ажиллаж байх хугацаандаа хууль дүрэм зөрчсөн гээд байгаа. Би хууль зөрчсөн асуудал огт байхгүй. Одоо орж би үүнийгээ нотолно. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр би өөрөө санаачилга гаргасан. Яагаад ийм аргагүй байдалд хүрсэн бэ гэхээр надаас огт тайлбар, мэдүүлэг авахгүй байсантай холбоотой. Надад Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх бий. Нотлох баримтаа би шалгуулах эрхтэй. Тиймээс би аргаа бараад хэвлэлийнхэнд арванхоёрдугаар сарын 12-ны өдөр мэдээлэл хийсэн. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ир гэж хэлсэн. Түүнчлэн уг асуудлаар УИХ дээр ч гэсэн улс төр болгож ярьж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн чуулганы хуралдаан дээр хэн, юу гэж ярьсныг та бүхэн ч мэдэж байгаа байх. Энэ мэтчилэн ордонд янз бүрийн хов жив их яригдаж байна. Тиймээс улстөржүүлээд байгаа асуудлыг улс төрийнх нь ордонд яръя л даа.
Зочин · 2020/01/28
chamd yj lai boluuv muruuru yvaarai!!!!!!!!!!
Зочин · 2020/01/27
Төрийн ордонд амь алдаад сураг тасрах арай хэтэрнэ ээ.
МОНГОЛЖИН · 2020/01/27
Аавынхаа шийрийг хатаасан санаа муутай олон хүнийг алсан алуурчин Номтой баяхраа чи үхэж далд орвол ард түмэн баярлаж тайван айдасгүй амьдарнаа чи шоронд орж үхэхийн муугаар үхээчээ завхай шалиг луйварчин НОМТОЙБАЯРАА ҮХЭЭЧЭЭ!!!!!!!
Зочин · 2020/01/27
МАН-Н НЭР ХҮНДЭД МАШ МУУГААР НӨЛӨӨЛӨНӨ.ЭНЭ НАМ МУУ МУУХАЙГ ХИЙСЭН БАЙНА. ЖДҮГЭЭС ЭХЛЭЭД ХҮЧИН.ОДОО БҮР ХҮН АМИНЫ НОЦТОЙ АСУУДАЛД ОРОХ ЮМ БИШ БИЗ ДЭЭ. БАЗАРВААНЬ.
Маш их нүгэлтэй хүн дээ · 2020/01/27
Одоо тэгээд МАН аваад үлдэх биз дээ.